
Норовчоймпилон хийд
Сүм хийдийн нэр : Норовчоймпилон хийд
Байрлах аймаг :
Төв
Сум :
Дэлгэрхаан сум
Товч түүх
Төв аймаг Дэлгэрхаан сум.Шинэ Норовчоймболлин хийд 200 шахам жилийн түүхтэй Мишиг гүний хүрээний хурал номыг сэргээн Дэлгэхаан сумын төвд хууучин Норовчоймболлин хийдийн туурин дээр 1990 оны 9-р сарын 20-нд 5-6 ламтай хурал хурж эхлэн шинэ цагийн Норовчоймболлин хийдийг үүсгэн байгуулжээ.Хааш хаашаа 10 метрийн хэмжээ бүхий шинэ Цогчин дуганыг хуучин Цогчин дуганы туурин дээр босгосон ба хийдийн нийт эдэлбэр газрын хашааны урт нь 100 метр өргөн нь 60 метр ажээ.Дуганы баруун зүүн 2 талд 2 бодь суварга байх ба дуганы өмнө талд Дүнчүүр маанийн нэг том хүрдтэй.Мөн агуулахын зориулалттай нэг байшин бий.Одоо тус хийд 4 ламтай бөгөөд сарын дүйцэн өдрүүдээр хурдаг.Үүнд битүүнд Найданчого, шинийн 1-нд Ерөөл, 8-нд Манал, 15-нд Сандуйнжүд, 25-нд Магтаал, 29-нд 10 хангал тус тус хурдаг.Гомбо сахиустай мөн бурхан багш УЛаан Жамсран шүтээнтэй ажээ. /Норовчоймболлин хийдийн даа лам Энхбаатартай хийсэн ярилцлагаас 2007.10.20/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн баруун талд байрлана.Зүүн талд орон сууцны /хоёр айлын/ барилгууд бий.Хойд талд хүүхдийн овоо хэмээх тахилгат овоо бий.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1990 оны 09 сарын 20 нд
Ринчений зураг дах дугаар :
401
Ринчений жагсаалт дах нэр :
Аргалантын хүрээ /дэлгэр хааны хүрээ
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ТӨДХ 005
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Доржсүрэн лам
Б.Манал лам
Лувсанжанцан лам
Дагвадорж лам
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
1
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал: Битүүнд Найдан чого, Шинийн 1 найдан чого, Шинийн 8 Маналын Дончид, Шинийн 15 Сандуйн жүд, Шинийн 25 Магтаал, Шинийн 29 нд 10 хангал
Жилийн хурал:
GPS хаяг :
North 47° 13’ East 104° 31’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийн үндсэн цогчин дуган 10:10 метр хэмжээтэй ба дуганын гадна хашаа урт 100 метр өргөн нь 50 метр ба хоёр суварга, дүнчүүр мааниин нэг том хүрд агуулах сангийн зориулалтай 5:4 метр хэмжээ бүхий нэг байшин байна. Мөн зүүн урд талд нь дэлгүүр барих зориулалтаар нэг байшин бариад дутуу орхисон болно
1-р суварга Бодь мөрийн суварга
2-р суварга сандуйн жүдийн шүжигт суварга.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Энхбаатар
Хэдэн фото зураг авсан :
0
Зураг авсан огноо: он :
2007-10-18 00:00:00
Materials:
Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
ТӨДХ 002 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-10-18
Хүснэгтийн дугаар :
ТӨДХ 002
судалгааны баг :
Team: Ж
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.