Шадавдаржаалин падлин

Сүм хийдийн нэр : Шадавдаржаалин падлин

Байрлах аймаг :
Төв

Сум :
Бүрэн сумын төв

Товч түүх


Төв аймаг Бүрэн сум. Шинэ Шадавдаржаалинпадлин хийд Хуучин Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны урд сумын хурал номын газар болох 60-аад жилийн түүхтэй Төхөмийн хийдийн хурал номыг сэргээн 1990 оны 9-р сарын 7-нд Шадавдаржаалинпадлин хийдийг үүсгэн байгуулжээ.Энэ үед 30 шахам лам хуврагтай байсан ба хамба лам нь М.Туваан байв.Унзад нь жаал Дорж, гэсгүй нь Дагвадорж гэж хүн байлаа.Тухай үед монгол гэрт эхэлсэн бол 2005 оны 8 сарын 20-нд шинэ Цогчин дуган барьж ашиглалтанд оруулжээ.Мөн Цогчин дуганы хамтаар 2 их бодь суварга бүтээн залсан байна.Улаанбаатар хотоос Баян Намсрай, Гомбо шүтээнийг мөн энэ онд залжээ.12 м: 12 м харьцаа бүхий Цогчин дуганы зэрэгцээ 8 ханатай гэрийн хэмжээтэй гэр хэлбэрийн модон дуган барьж ашиглалтанд оруулжээ.Үүнийгээ цаашид зан үйлийн өргөө болон ашиглах зорилготой ажээ.Цогчин дуганыг тойроод маанийн 2 том, 14 жижиг хүрдтэй бөгөөд дуганы өмнө талд 2 жижиг, баруун зүүн талд нь 2 том суваргатай.Энэ хийдэд мөн контор, санхүү, буудлын зориулалттай 10 м: 8 м-ийн хэмжээтэй барилга бий.Ийнхүү тус хийдийн материаллаг баазыг бэхжүүлэх шинээр дуган, суварга, хүрд барьж байгуулахад Гандантэгчилэн хийдийн хамба Д.Чойжамц, лам Батаа, иргэн энхтөр нарын хүмүүс идэвхи зүтгэл гарган ажилжээ.Одоо тус хийд нь 6 ламын данстай бөгөөд сарын дйүцэн өдрүүдэд хурдаг ба битүүнд Цэдэрлхам 8-нд их Манал, 15-нд Сандуйнжүд, 25, 29-нд сахиус хурж байна.Энэхүү шинээр байгуулагдсан хийд нь Төхөмийн хийдийн хуучин туурин дээр бус тууриас хойш 1,5 км зайд сумын төвийн хойд талд Бадархын булгийн өмнөд талд байгуулагджээ. Холбогдох эх сурвалж: 1.Ш.Сүхбаатар “Бүтэн заяатай Бүрэн нутаг” УБ 2004 2.Тус хийдйин аж ахуйн нярав Ш.Мандахтай хийсэн ярилцлагаас /2007.10.20/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Тал хээрийн бүсэд Бүрэн сумын хойт талд байна. Бадрахын булгийн өмнө талд, зүүн хойно нь 8 км орчимд Хайрхан, баруун хойт талд Төхмийн овоо хэмээх тахилгатай уул овоо байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 оны 9-р сарын 7-нд

Ринчений зураг дах дугаар :
404

Ринчений жагсаалт дах нэр :
Төмхийн хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ТӨБҮ 008

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Батаа /лам/
Энхтөр /иргэн/
Д.Чойжамц /Төв гандангийн хамба/

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Шинийн 8, 15, 22, 25, 29-нд сахиус хурдаг. Битүүнд Цэдэорлхам хурна.

Жилийн хурал:

GPS хаяг :
North 46° 55’  East 105°  03’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Үндсэн цогчин дугана 12:12 метр хэмжээтэй, ханын үндсэн хийц палк, ердийн хаалгатай хоёр давхар. Найман ханатай гэрийн хэмжээний гэр дуганатай, дуганыг цаашдаа зан үйлийн өргөө болгон ашиглана. Цогчин дуганы зүүн талд контор, санхүү, буудлын зориулалттай 10:8 метр хэмжээний байр байна. Цогчин дуганыг тойроод маанийн 14 жижиг, хоёр том хүрд байна. Дуганын өмнө талд хоёр жижиг, баруун зүүн хоёр талд хоёр том суварга бий.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Шонхорбн Мандах /Бүрэн сумын төвд хийдийн аж ахуйч/

Хэдэн фото зураг авсан :
18

Зураг авсан огноо: он :
2007-10-10 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ТӨБҮ 003 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-10-20

Тэмдэглэл :
2005 оны 8 сарын 20 нд сэргээгдсэн. 4д. 2006 оны 8 сарын 20-нд хоёр ширхэг Их бодь суварга бүтээсэн. Улаанбаатар хотоос Баяннамсрай, Гомбо хэмээх хоёр сахиусыг бүтээлгэж 2007 онд залсан.

Хүснэгтийн дугаар :
ТӨБҮ 003

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map