
Төгс буянт хийд
Сүм хийдийн нэр : Төгс буянт хийд
Байрлах аймаг :
Орхон
Сум :
Баян-өндөр сум Уурхайчин баг
Товч түүх
Орхон аймаг.Баянөндөр сум. Төгс буянтын хийд Баян өндөр сумын Уурхайчин багийн орон сууцны 3-р хороололын 3-12 дугаар байрны 144 тоотод 2 өрөө байрыг тохичуулан үйл ажиллагаа явуулдаг.Тус хийдийн улсын бүртгэлийн дугаар № 345 ба регистрийн № 1044516 байна.2005 оны 10 сарын 26-нд байгуулагдсан уг хийд Гэлүгбагийн урсгалын хийд бөгөөд лам З.Одбагмид, О.Гэрэлбаяр, О.Намхайжанцан нар үүсгэн байгуулжээ.Одоо 4 ламын данстай бөгөөд өдөр тутмын Цогчин хурал Жандагийн ном, шинийн 8-нд Манал, 15-нд Сандуйнжүд, 29-нд Дүгжав, битүүнд Найдан чого тус тус хурна.хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ныг хүртэл болон бурхан багшийн дүйцэн өдрүүд зулын 25-нд Ерөөл хурдаг. /Хийдийн тэргүүн лам О.Гэрэлбаяртай хийсэн ярилцлагаас 2007.08.06/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Баян-өндөр сумын төвд буюу Эрдэнэт хотын орон сууцнуудын 3-р хороололлын 3-ын 12-ын 144 тоотот 1давхрын 2 өрөө байрны нэг өрөөг гадагш нь хаалга гарган тохижуулж үйл ажиллагаагаа явуулж байна.
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 2005 он 10 сар 26 өдөр
Founders/Refounders :
О.Намхайжамц лам
О.Гэрэлтбаяр лам
З.Одбагмид иргэн
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
1
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн уншлага,Жандагын ном
Сар тутмын хурал: Шинийн 8 нд Манал хурна,шинийн 15 нд Сандуйн жүд хурна,шинийн 29 нд Дүгжүв,битүүнд Найдан чог уншина.
Жилийн хурал: Хаврын тэргүүн сарын 1-15 ныг дуустал Ерөөл,бурхан багшийн их дүйцэн өдрүүдээр болон зулын 25 нд уншлагатай.
GPS хаяг :
North 49° 01’ East 104° 03’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
3 микро 12-р байрны 1 давхрын 2 өрөөний 1 өрөөг цонх хаалга болгон гадагш гарган байрлуулж үйл ажлаа явуулж байна.Суварга хүрд зэрэг өөр гаднаа ямар наг байгууламж байхгүй.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
О.Гэрэлтбаяр / хийдийн тэргүүн лам / утас: 99355822
Хэдэн фото зураг авсан :
6
Зураг авсан огноо: он :
2007-08-16 00:00:00
Materials:
Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
ОРБӨ 003 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-16
Тэмдэглэл :
Төгс буянт / увс аймгийн Түргэн сумын нутагт байсан/ хийдийг түүхийг бичих үйл ажиллагааг сэргээх зорилго тавьж байна.Уг хийд одоогоор орон сууцны 1 давхрын 2 өрөөг ашиглаж байгаа ч - ХЗДХЯамны зөвшөөрөл гэрчилгээ
- Орхон аймгийн ИТХТ-гийн тогтоол
- Нийгмийн даатгалын бүртгэл зэрэг хууль эрхийн актуудыг бүрдүүлсэн байна.
Хийдийн гол шүтээн нь Улаан Жамсран сахиус байна.
Хүснэгтийн дугаар :
ОРБӨ 003
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.