Баянголын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Баянголын хүрээ , Гандандамчойлин ,

Ринчений зураг дах дугаар :
125

Ринчений жагсаалт дах нэр :
Баянголын хүрээ / Ахай бэйсийн хошууны дэд багийн хүрээ-Гандандамчойлин/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Тосонцэнгэл сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Бэйсийн хүрээ /Сэлэнгэ отог /

Товч түүх :


Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум. / Баянголын хүрээ./ Хуучин Засагтхан аймгийн Ахай бэйсийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвийн орчимд Баянголын хүрээ төвхнөж байжээ.Нутгийн настай лам нарын мэдээллээр 1805 онд байгуулагдсан гэх боловч Ч.Банзрагч Б.Сайнхүү нарын эрхлэн хэвлүүлсэн Монголын хүрээ хийдийн түүх эмхтгэлд Баянголын хүрээг 1812 онд байгуулагдсан гэж бичжээ.Тус хүрээг анх байгуулагдах үед Ахай бэйсийн хошууны засаг ноён нь Жигмэд-Цэвдэн гэж хүн байжээ.Уг хүрээ нь 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр 300-аад ламтай Жүд, Дуйнхар, Мамба, Зурхайн дацантай сахиусын сүмтэй хүрээний горооны 4 талд 4 том сувараг өмнө талдаа 2 том мааанийн хүрд бүхий бэсрэгхэн хүрээ байжээ. Тус хүрээний шүтээн сахиус нь Ахай-бэйсийн хошууны гол шүтээн болох хар морьт сахиус хэмээх шүтээнтэй байсан байна.Хүрээний сүүлчийн хамбын нэр тодорхойгүй ба уг хүрээнээс Очирваанийн хувилгаан Бэлэгдэмбэрэл хутагт зэрэг хутагт Аграмба гавьж мяндагтнууд цөөнгүй төржээ.Туурийн баруун талд Баян-уул зүүн талд Аргалант өмнөд талд Тээлийн даваа зүүн талд Аргалантын овоо хэмээх тахилгат овоо бий.Баянголын хүрээ нь 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан лам нарын хөдөлгөөний үед хэсэг зуур хаагдаад 1933 оны хавраас дахин үйл ажиллагаа нь жигдэрч хурал номоо хурж байгаад 1937 оны 5 дугаар сараас бүр мөсөн хаагдаж хурал ном нь зогсчээ.Судар номыг нь шатааж, Сэлэнгэ мөрөнд үйж, заримыг нь Мөрөн лүү үхэр тэргээр ачиж явсан байна.Баянголын хүрээ нь хуучин засагт хан аймгийн зүүн захын бүс нутаг буюу Түшээт хан аймагтай залгаа нутгийн буддын шашны төв байжээ. 1990-ээд оны эхээр тус хүрээний туурин дээр Тосонцэнгэл сумын Гандандамчойлин хийдийг байгуулсан байна. Ахай бэйсийн хүрээний сахиус Хар морьт сахиус шүтээний тухай домгоос.”...Төвд дархан гүн ноён Ахай бэйсийн хошууны ноён байж байгаад хошууны сахиус бурхныг залж ирэхээр Зандан зуу руу явжээ.Энэ ноён ингэж явадаа бар тамгаа аваад явжээ.Гэтэл энэ ноён маань замдаа нэг айлд удаан хугацаагаар байрлаж , тэр айлийн охин Чоглойнамжилтай танилцжээ.Энэ ноён эднийд байхдаа хонь мал хариулж , зарагдаж байсан байна.Ингэж явахдаа нэг ууттай юмнаас салдаггүй байсан байна.Гэтэл нэг өдөр мартаад явж, энэ үеэр тэр охины аавын ах Лхарамба лам ирээд ,танайд байгаа энэ хүн жирийн хүн биш байх , над эвгүй зүүд зүүдлэгдлээ. Нөгөө мартаад явсан юмыг нь үзэхэд 5 өнгийн хадганд боодолтой оцойж суусан бар дүртэй тамга байжээ.Нөгөө хүнийг ирэхээр учрыг асуухад би Ахай Бэйсийн хошууны ноён хүн гэжээ.Энэ үнийг зарж болохгүй, Тусад нь гэр орон төхөөрч өг гэж лам зөвлөснөөр орон гэр төхөөрөөд эндээ байх уу гэхэд нь хошуу нутагтаа буцна гэжээ.Ингээд өмч тасалхад охин Чоглойнамжил нь нөхөртөө Бурхны урд байгаа хар морьт сахиус, Доголон хар буур, ногоон хурганы арьс энэ 3-ыг авъя гэжээ.Ингэж хар морьт сахиус залагдан урт замыг туулж, манай хошууны одоогийн Их-Уул сумын нутаг, Зүүн Асгат гэдэг газар ирж нөгөө хар буур нь тэнд хэвтээд босохгүй болохоор тэнд нь Зүүн асгатын хүрээ байгуулж, хар морьт сахиус тэнд залагдан тахигдаж улмаар хошуу нутгийг тахих шүтээн болжээ. 1937,1938 оны үед бурхан шүтээн, лам хувраг, хүрээ хийдийг устгах, хүнд цаг тулгарсан учир хар морьт сахиусыг нууж Өлзий гэдэг хүн авч хадгалаад нас барахаар нь Онин гэдэг айлд очсон.Гэтэл Онингийн ээж нас барахдаа хашааны аргалд нуусныг лам байсан өндөр Пүрэв гэдэг хүн олж авсан.Энэ үед сахиусны будаг шунх нь холцорсон , морины өрөөсөн хөл хугарсан, үүнийг засуулахаар Түнэлийн мужаан уран Лувсан гэдэг хүнд өгч засуулан, мужаан Гонгор, өндөр Пүрэв, Наваанжамъян, Туваанжав, монтёр Шагдар,боодог Пунцаг, Намбий, Пэрэнлэй, Долгор нарын зэрэг хүмүүс шүншиглэн, аравнай өргөж дахин сэргэжээ. Үүнээс хойш мужаан Гонгор гэдэг хүн хадгалж байгаад 1990 онд Мөрөнгийн гандан хийд байгуулагдан, хурал ном хурах үеэр уг Гандан хийдэд тахигдаж байгаад Тосонцэнгэлийн сахиусны дуган ашиглалтанд ороход уг сахиус Тосонцэнгэл суманд очиж одоо тэнд залагдаж байна..../ Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ,2004. 2.Ц.Шарав. Ахай бэйсийн хошууны хүрээ. Мөрөн,2002. 3.Тосонцэнгэл сумын Гандандамчойлин хийдийн ловон лам Мягмар гуйтай хийсэн ярилцлагаас. /2007.06.19./

Байршлын тайлбар :
Тосонцэнгэл сумын төвийн баруун хэсэгт баруун талд Баян Уул, зүүн талд Аргалант уул, хойд талд Мөст уул ,Өмнөд талд Тээлийн даваа бий. Зүүн талд 3 км Аргалант уулын овоо хэмээх тахилгат овоо байна. Туурийн зүүн захад Жүдийн дуганы туурин дээр Гандандамчойлин хийдийн сахиусын дугана баригдсан.

GPS хаяг :
North 49° 28’  East 100°  53’

Нийт газрын хэмжээ :
Side1: У9 Side2: Ө9 Side3: У20 Side4: Ө20 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогийн байдлаар Баянголын хүрээний цогчин дугана Сахиусын дуганы туурь тодорхой харагдана. Уг хоёр туурь нь газрын хөрснөөс 25-30 см өргөгдсөн шороон далантай. Сахиусын дуганы туурин дээр хэлмэгдсэн лам нарын дурсгалд зориулж чулуун самбар босгосон. Мөн энэ хүрээний туурин дээр 3 метрийн диаметртэй газрын хөрснөөс дээш 1 метр орчим өргөгдсөн овоорсон чулуу байгаа нь Суварганы ор туурь ажээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1805 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХӨТЦ 016

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дашзэгвэ - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Мягмар - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Баянголын хүрээний ловон лам Лу багш - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дорж - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 оны 8 сар - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
40-д лам

Тэмдэглэл :
Баянгол хэмээх нь энэ хийд болон Тосонцэнгэл сум оршиж буй энэ том уудам хөндий юм. Гол шүтээн Таогчойжил /Сүүлчийн номын хаан гэсэн утгатай / ба нутгийн ард олон Хар морьт хэмээн нэрлэдэг . 1937 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг зогсоож улмаар 1940-д он хүртэл хийдийн дугана дацан байсан. Тэгээд удалгүй сумын захиргаа, хувь хүмүүс дугана сүмийг буулган авч мод түлээнд ашиглажээ.

Хүснэгтийн дугаар :
ХӨТЦ 061

судалгааны баг :
Team: Г

Мягмар


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors