Гөрөөчний хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Гөрөөчний хүрээ ,Гандандашлин,

Ринчений зураг дах дугаар :
130

Ринчений жагсаалт дах нэр :
Гөрөөчний хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Тариалан сум Баянхошуу багийн нутаг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин Вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймгйин Тариалан сум. Гөрөөчин отгийн хүрээ /Гандандашлин хүрээ/ Хуучин Түшээт Хан аймгйин Дайчин вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг смын төвөөс баруун хойш 18 км орчимд байх Сантын овоо хэмээх толгойн өвөр бэл Бөөрөлжүүтийн голын хойд эрэг дээр Гандандашлин буюу гөрөөчний хүрээ хэмээх энэ хүрээ оршиж байжээ.Анх Тэнгэрийг тэтгэсний 36-р он буюу 1771 онд 3-р дүрийн Богдгэгээнээс Гандандашлин хэмээх нэрийг хайрлажээ.1771 онд шав тавьсан энэ хүрээнд Түгээмэл элбэгтийн анхдугаар он буюу 1851 онд Хайлан хурал хурж, Бүрэн засагчийн 8-р он буюу 1869 онд Цаннид дацан 1871 онд Мамба дацанг, Бадаргуулт төрийн 10-р он буюу 1884 онд Авидийн дацан хурлуудыг тус тус байгуулжээ.Тус хүрээ нь 20-р зууны эхээр 7-8 дугантай 500 орчим лам байнга сууж хурдаг Махгал, Гомбо шүтээнтэй цам гарч, майдар эргэдэг дунд зэргийн хүрээ байжээ. Нутгийн ардууд тус хүрээг гөрөөчний хүрээ гэж нэрлэсэн нь Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны Гөрөөчин отгийн ах дүү 7 хүү 1680-аад оны одоогийн Булган аймгйин Тэшиг сумаар дамжин энэ нутагт эрж суурьшсантай холбогдуулан нэрших болжээ.Гандандашлин хүрээ буюу Гөрөөчний хүрээний туурь маш тод мэдрэгдэх ба энд лавтай 7-8 сүм дуганы туурь, сүсэгтэн олны дунд өндөр маань гэж нэрлэгддэг тус бүр 10-12 метр өндөр 2 модон шон, хүрээний туурийн 4 талд 80 см өндөртэй, 50-60 см өргөн боржин чулуун дээр маанийн үсгийг сийлсэн 4 пайлуур чулуу мөн 4 өнцөгт 4 том суварга, голд нь 2 том хүрдний суурь маш тод үлдсэн байна.Мөн энэ хүрээний жас хурж байсан гэр хэлбэрийн модон дуган дуганыг Тариалан сумын төв рүү зөөвөрлөн нүүлгэж одоо тус сумын Гандандашлин хийдийн Цогчин дуган болгон ашиглаж байна.Хүрээний туурийн хойд талд уг хүрээнд сууж байсан сүүлчийн тэргүүн лам Моломжамц гавьжийн үр хүүхдүүдийн босгосон нэг бодь суварга байдаг. Гандандашлин хүрээ нь 1938 оны эхээр сүүлчийн удаа 200-аад ламтай хайлан хурж сахиусаа тахиж хаагдаад 1938 оны 5 дугаар гэхэд бүрэн эзгүйрчээ.Энэ үед тус хүрээнээс 30 шахам лам нарыг баривчлан хүрээний бурхан шүтээн ном судрыг Булган аймаг руу ачиж авч явжээ.1990-ээд оны эхээр Монгол оронд бурхны шашин дахин дэлгэрхэд Гандандашлин хүрээний хурал номыг сэргээн Тариалан сумын төвд Гандандашлин хйид нэртэйгээр байгуулж үйл ажиллагааг нь эхэлсэн байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү Монголын хүрээ хийдийн түүх УБ, 2004. 2. Хөвсгөлчүүдийн лавлах толь .Мөрөн 2003. 3.Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гандандашлин хийдийн тэргүүн лам Даваасүрэнтэй хийсэн ярилцлага /2007.06.16/

Байршлын тайлбар :
Тариалан сумын төвөөс баруун хойш 18 км газарт Баянхошуу багийн нутагт байдаг. Сантын овоо хэмээх тахилгат овооны өвөр бэлд зүүн талд Зүүн түрүүний уул, урд талд Тавхарын уул, Баруун өмнө талаар тууриас 500 метр орчимд Бөөрөлжийн гол урсана.

GPS хаяг :
North 50° 00’  East 101°  17’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гөрөөчний хүрээний хийдийн дугана сүм, дацангийн барилгын туурь бусад хүрээ хийдийн туурьтай харьцуулахад харьцангуй сайн мэдрэгдэнэ. Зураг авах хэмжээ гаргахад нэн тохиромжтой байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1777 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 оны 5 сар - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХӨТР 015

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Нутгийн сүсэгтэн олон - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ловон лам Балжин - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Гандан дархан унзад Дагважамц - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1991 оны 7-р сар - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
200 гаруй лам

Тэмдэглэл :
Гөрөөчний хүрээ 1777 онд анх үүссэн бөгөөд түүнийг үзмэрч зурхайчид "Гэгээний дот" хэмээн нэрлэжээ. Анх тэр газраа 37 жил суурьшаад 1814 онд одоо байгаа энэ газраа шилжин ирж суурьшжээ. Мэргэн төлөгчид Сантын овооны энэхүү газрыг шинжээд Сантын овооны ард хүрээг байгуулбал эд хөрөнгө их, эрдэм ном муутай харин өмнө талд нь байгуулвал эрдэм ном арвин, эд хөрөнгө муутай байх юм гэсэнд Сант толгойн өвөр бэлийг сонгон хүрээг байгуулжээ. Тэгээд шүтээн гол сахиус нь болох Махагал бурханыг ачиж явсан хар буур хэвтчихээд босч өгөхгүй байсан тэр газар гол цогчин дуганаа барьжээ. Уг хүрээний гол шүтээн нь Гомбо бурханы шүтдэг /тугийг / Балганшавдий гэдэг лам бүтээжээ. Мөн Түшээт хан 9 эрдэнэ шигтгэж чулуун дээр сийлсэн Жанрайсиг бурхан бүтээлгэж өгсөн нь одоог хүртэл уг хийдийн залгамж Тариалан сумын төвийн хийдэд заларч байна. Хүрээг 1938 оны хавар хааж 05 сард шатаасан. Хүрээг устгахаас өмнө 200 гаруй лам байсан ба Цорж лам начин хэмээх Чүлтэм, дэд лам бууз хэмээх Содов, их унзад Сүрэнжав, жүдийн ловон Жигмэджамц, зурхайн дацангийн лам Түвдэн, цогчин унзад Сүрэнжав, аграмба лам Соном нар байв. Гөрөөчний хүрээ нь цогчин,Мамба, Чойр, Зурхай, Жүдийн дацантай байжээ. Уг хүрээний туурин дээр хоёр шинэ суварга байгаа нь 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтэнд өртсөн лам нарын дурсгалыг хүндэтгэн тэдний үр хүүхэд хойч үе нь босгосон. Хуучин суварга гэдэг нь яг энэ хүрээний хуучин суварга бөгөөд одоо зөвхөн 1,50 см орчим буюу гурав хуваасны нэг нь үлдсэн байна. Члгчин дуганыг тойрсон дөрвөн суварганы ор овоолсон том чулуунууд үлджээ. Хүрээний хил хязгаарыг тодорхойлох зорилгоор хүрээний дөрвөн талд маани бичсэн дөрвөн том чулууг босгосон нь хэвэндээ байна. Өндөр нь 1 метр, өргөн нь 40 см, зузаан нь 20-25 см. Мөн энэ туурин дээр чулуун дээр сийлбэрлэсэн Богд Очирваани бурханы хөрөг бүхий дурсгал жасын гэр дуганы туурин дээр сул хэвтэнэ. 90 см урттай, 10 см орчим зузаан баримал чулуун дээр сийлбэрлэжээ. Өндөх маани хэмээн нэрлэдэг 10-12 метр орчим өндөр 40 см радиустай ямар ч залгаа байхгүй хоёр тусдаа босоо шон буюу багана байна. Юуны зориулалттай болохыг мэдэхгүй.

Хүснэгтийн дугаар :
ХӨТР 057

судалгааны баг :
Team: Г

Даваасүрэн


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors