Рашаантын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Рашаантын хүрээ ,Бандида гэгээний хүрээ ,Дарбабандида хийд,

Ринчений зураг дах дугаар :
132

Ринчений жагсаалт дах нэр :
Рашаантын хүрээ /Бандида гэгээний хүрээ, Дашдаржаалин/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Рашаант сумын төвд

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Мэргэн гүний хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Рашаант сум.Рашаантын хүрээ буюу Дарвабандид гэгээнтний хүрээ Хуучин Сайн Ноён хан аймгийн мэргэн гүн Мөнх-очирын хошууны хурал номын төв болох Рашаантын хүрээ буюу Дарвабандид гэгээнтний хүрээ нь одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвийн хойд талд Булган уулын энгэрт суурьшин төвхнөж байжээ.Дарвабандид гэгээнтний хүрээний шашны нэр алдар нь Дашдаржаалин буюу Өлзийдэлгэрэх гэсэн утга бүхий нэртэй ажээ.Тус хүрээний шавыг анх 6 жарны тэртээ буюу 1678 онд халхын анхны дүрийн Дарвабандид хутагт Содбажанцо /Содовжамц/ судрын байшин хэмээх нэгэн өргөө барьснаар эхэлжээ.Улмаар 1680-аад оны шувтаргаар анхны Цогчин сүм байгуулагдаж суурьших газраа шинжсээр 1691 оны үед Дулаанхан уулын ар Угтаал хэмээх газарт, 1702 онд анхдугаар Дарвабандид таалал төгсхөд шавь нар нь хүрээг зөөж гэгээнтний мэндэлсэн Ханх хэмээх Бөөрийн голын эхэнд суурьшуулсан байна.100 гаруй жилийн дараа буюу 1826 онд хошуу нутгийн төвийг харж эргэн тойронд нь 8 тахилын шинж бүрдсэн Булган уулын бэлд суурьшуулснаас хойш 120 шахам жил эндээ төвхөнжээ.1864 онд Дарвабандидын 5-р дүр Хайдавжамц Цогчин сүмд манжийн хаанаас “Сайн бэлгийг бадруулагч” сүм хэмээх нэр шагнуулжээ.1880 онд Дарвабандид Агваанчойжирдондов Дуйнхар дацан, гүн Мөнхочирын үед 1902 онд Гүнэрэг, Минтуг, 1913 онд Мамба дацан сургууль, 1918 онд “Жамбалцанжид” номын хурлуудыг тус тус нээжээ.Энэ хүрээ нь Төвдийн Дашлхүмбэ хийдийн дэгээр дэглэгдсэн, оршин тогтносон 300 гаруй жилдээ том жижиг олон хийдийг /Хялгантын хүрээ,Далхын хурал, Даяндээрхийн хүрээ, Бухын хүрээ г.м/ салбарлуулан байгуулж хурал номын үйлийг нь удирдаж байсан гэдэг.Тус хүрээ нь 13 дуган, 7 дацан, 8 сүм суврагтай, 1000 шахам лам байнга сууж хурдаг гол сахиус нь Улаан сахиус буюу Жамсран сахиустай байжээ.Цам гарч майдар эрэгдэг сор залах зэрэг шашин номын бүх талын зан үйл энд явагддаг байснаас гадна Чойжил оточ, Богд хааны хувилгаан ямба хүртсэн Дампил цорж, олон тооны ном бүтээл туурвисан Чогзовням гавьж, Шунлайв лам Балжинням гавьж, Шаврин хувилгаан зэрэг эрдэм чадалтай олон лам хуварга төрөн гарчээ. Дарба бандидаагийн Дашдаржаалин буюу Өлзийдэлгэрэх хийд нь Монгол , Төвд зэрэг дорно дахины уран барилгын илэрхийлэл болсон олон сайхан гоёмсог, сүм, дуганиай байсны зэрэгцээ Богд гэгээнтнээс өргөсөн дээрхийн эрдэнийн нандин ганжуур анхдугаар, хоёрдугаар дарба бандидаа гэгээнтэн нарын орчуулсан Шундо /Сундуй/, Жадамба судрууд, Дандар аграмбын бүтээсэн төвд, Монгол толь бичиг, Зава Дамдин гавжийн бүтээсэн монголын түүх зэрэг ном судар анхдугаар богд Занабазар гэгээнтний урласан бурхад , бусад урчуудын бүтээсэн бурхан шүтээн, хөгжмийн хэрэгсэл,хэдэн арваар тоологдох цамын баг, номын бар, 21 дарь эхийн бад /малгай/, Улаан сахиусны хөрөг,нандин Пүрэв, Далай ламд тавьж байсан арслант ширээ, Шарз даян хун тайжийн туг хиур зэрэг түүх, урлаг соёлын үнэт дурсгалын арвин сантай байжээ. Энэ бүхтүүхэн баримт мэдээллүүдээс үзвэл Дарбабандид гэгээнтний хүрээ нь монголын буддын шашин соёлын томоохон төв байсан байна.1932 онд баруун дөрвөн аймагт гарсан лам нарын хөдөлгөөний эхлэл, үндсэн төв нь байсан гэдэг утгаараа тус хүрээ харьцангүй эрт хаагдаж үндсэндээ 1932 оны сүүлч гэхэд лам нар нь хомроголон баримчлагдаж хүрээ хийд нь галдан шатаагдаж бүрэн мөхжээ. Дарба бандид. Дарба Бандидын Монголд хувилан төрсөн Лувсансодовжамцаас урагш Энэтхэг, Төвдөд арван нэгэн дүрийн хувилгаан гарсан байна.Анхдугаар дүр Содовжамц /1637-1702/ хоёрдугаар дүр Гунгаажамц /1737-1810/, дөрөвдүгээр дүр Лувсантүвдэнванчог /1809-1852/, тавдугаар дүр Хайдавсамданжамж /1854-1870/, зургадугаар дүр Агваанчойнжордондов /1870-1927/ нар болой. Анхдугаар дүрийн Дарва бандид Содов жамц /1637-1702/ 11-р жарны “Эрх баялаг” хэмээх улаагчин үхэр жил буюу 1637 онд Шарз Даян хун тайжийн хошууны сүжиг төгс увш Занынд мэндэлжээ.Багадаа бичиг үсэг уншлагын олон зүйл сурж тогтоон цээжилж , судар тарнийн олон номыг сонсон судалж, түвэггүй ухаарч мэргэжсэн байна.1653 онд 17 настайдаа Цаст Төвдийн оронд залран, Сэрэ хийдэд шашны гүн ухаан, судар тарнийн зэрэг олон ухааны номыг судалж , 15 жил болохдоо лхаарамба цол хамгаалан номын мэргэн алдар нь түгсэн байна.Сэрэтэгчэнлин хийдийн гэсгүйд тушаагдан шашны үйлийг сайтар эрхлэх болжээ.Дараа нь төвдийн Гандандаржаалин хийдийн хамбаар томьлогдон далай ламаас Дарба бандид цорж хэмээх цол хүртжээ.Цастын оронд 23жил суусный эцэст 1678 онд монголд заларжээ. Улмаар 1686 онд Хүрэнбэлчирт болсон халх ойрдын их чуулганд өндөр гэгээн Занабазарт бараа болон зарлигийн түшмэлээр оролцжээ.Мөн 1691 онд халхын ихэс дээдэс ноёдын хамт Долнуурын чуулганд оролцож байв.Тэрбээр 1678 онд Монголд ирмэгцээ өөрийн хүрээний их үндсийг тавьсан байна. Сүүлчийн дүрийн /6-р дүр/Агваан чойнжор /1870-1927/ Дарба бандид Агваанчойнжордондов 1860-аад оны итсээр мэргэн гүний хошууны ядуу ард Насангийн гэр бүлд төржээ.Түүний бие бага балчир насандаа Энэтхэгт төвдийн бурханчлагдсан лам Дарба хувилгааны хойд дүр хэмээн залагджээ. Тэрбээр багаасаа бурхны сургааль гүн ухаан, дуун ухаанд гаргуун суралцаж хожим нь гол төлөв шашны зан үйл ёс журмыг номлосонхэд хэдэн зохиол төвд хэлээр бичжээ.Дарба бандид 1905 онд Их хүрээнд гавьжийн дамьжаа барьжээ.1921 онд одоогийн монгол улсын ШУА-ийн их үүсвэр болох Судар бичгийн хүрээлэнд байгуулагдахад аль чадалтай сайн бичгийн мэргэдийг ирж ажиллахыг урьж байсан бөгөөд ийм урилгыг Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Ж.Цэвээн 1923 онд өөрийн биеэр мэргэн гүний хошуунд ирж Дарба бандид гэгээнтэнд гардуулж байжээ.Харин энэ удаа нас өндөр болсон учир явж чадахгүй гэдгээ хэлж харин одоо цагийн хүмүүсийн аж төрөл, төр засгийн хэргийг хэрхэн явуулбаас зохих, бүгд зөвлөх засаг буюу бүгд найрамдах засгийн ач тус шашин төрийнхарилцаа буюу эртний 2 ёсны тухай, эрдэм номын ач тус, ихэс дээдэс эгэл орны холбоо харилцаа ямар байвал зохих тухай өөрийн үзэл бодлоо илтгэсэн нэгэн бүтээл туурвихаа амлаж “Ард түмний ариун ёс оршвой” хэмээх сургаалийн чанартай зохиол бичжээ.Энэхүү бүтээлийг нь 1923 онд СБХ-ээс эрхлэн хэвлүүлжээ.6-р дүрийн Дарва бандид Агваанчойнжордондов нь 1927 онд 57 насандаа жанч халжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ,2004. 2.Л.Чулуунбаатар. Төвдөөр гийсэн монгол мэргэд. УБ,2004. 3.С.Ерөөлсүрэн. Буга урамдсан хангай. УБ,2005, 4.Хөвсгөл аймгийн лавлах толь. УБ,2003. 5.Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэн өндөр настан 75 настай Баасанжав гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.21/

Байршлын тайлбар :
Рашаант сумын төвийн хойд хэсэгт, Булган уулын өвөрт, зүүн талд Манба овоо хэмээх уул, Сандил уул өмнөд талд, баруун талд Сонгинот уул байна. Хийдээс өмнө зүгт 1.2 км сумын төв дундуур урсдаг Цэнгэл гол байна. Хойд талд нутгийн тахилгат Булган уул байна.

GPS хаяг :
North 49° 07’  East 101°  25’

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Маш том хэмжээний хийдийн туурь байна. Туурийн ул мөр ерөнхийдөө хадгалагдаж үлдсэн. Чулуун далан шороо тод үзэгдэнэ. Одоогоор нийт 14 орчим дацангийн ор мэдэгдэнэ. Жүдийн дацангийн туурь дээр одоо шинэ Дашдаржаалин дугана баригдсан.

Сүм хийд байгуулагдсан он :
1678 он 11-р жарны шар морин жи

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХӨРА 018

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Сумын иргэн Баасанжав - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Гэсгүй лам Пунцагцэрэн - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Нутгийн уугуул Улаанбаатар хотын харъяат Ерөөлсүрэн - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дарбабандида Содбажамц - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : 1994 оны 8 сарын 25 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
30-д лам

Тэмдэглэл :
Рашаантын хүрээ хэмээсэн нь: -Засгийн газраас аймаг хошуудын угсаа залгамжлал буюу хэргэм зэргээр нэрлэж байсныг хориглож шинээр нэрлэх болсон нь Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу нь Цэцэрлэг Мандалын аймгийн Рашаант уулын хошуу болж өргөжсөнөөр 1923-1938 он хүртэл Рашаантын хүрээ хэмээн нэрлэжээ. -Мэргэн гүний хүрээ хэмээсэн нь уг хошуу Мэргэн гүн Гомбожавын хүрээ байсантай холбоотой. -Дарбабандида гэгээний хүрээ хэмээсэн нь уг хүрээг 1-р Дарбабандида Содбажамц гэгч үндэслэсэн байгуулсанаас хойш хойч үеийн дүрүүд удаа дараа тодорч байсантай холбоотой. -Хөвсгөл аймгийн Рашаант сум нь 1932 онд манай орны баруун дөрвөн аймагт төвлөрөн гарсан лам нарын хөдөлгөөний нэг томоохон төв болж байсан. Иймээс түүхэнд Рашаантын хүрээний бослого гэж нэрлэгджээ. Хүрээний тууриас өмнө зүгт байх нэргүй хөтөлд /6км/ уг хүрээний том лам нарын буюу бослогын удирдагчдыг буудан хороосон ажээ. Уг хүрээ нь цагтаа 100 орчим лам хуваргатай, долоон дацан, арвангурван дугана, найман суварга бүхий Буддын шашин соёлын төв байлаа. Дарбабандида хэмээх нь Төвдийн нийслэл Лхас хотын Монламд цогчин гэсгүй сууж улмаар Манхар даржаалин хийдийн хамбын албыг хашиж, шарын шашны ном ёс дэгийг машид сайнаар эзэмшсэн учир Далай ламыг өөрийн нь Цастын номын орон болох Дашлхүмбэ хийдийн дэгийг дэлгэрүүлэн зохиох эрхийг олжээ. Иймд 5-р Далай лам, 2-р ванчин эрдэнийн зарлигаар анхдугаар богд Занабазар гэгээнтнийг их хүрээнд залан Дашлхүмбийн дэгийг Халх Монголд залан олон хийдийн дэгийг дэглэн жигдэлсэн Халхын найман богдын хамгийн ахмад нь юм. Энэхүү хүрээний гол сахиус нь Улаан сахиус болно.

Хүснэгтийн дугаар :
ХӨРА 065

судалгааны баг :
Team: Г

Аяагийн Цэрэндорж


Аман түүх

Эрдэнэбат


Аман түүх

Баасанжав


Аман түүх

Газрын зураг :