Хөнжлийн дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Хөнжлийн дугана ,Чойдоодамбуу ,Дашпэлжайлин дугана,

Ринчений зураг дах дугаар :
149

Ринчений жагсаалт дах нэр :
Хөнжлийн хурал /Улаан чулуутын хурал/

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Жаргалант сумын төвд Хөнжлийн голын баруун эрэгт

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Жаргал сум. Хөнжлийн дуган Жаргалант сумын төвийн баруун хойд талд Түвд, Монгол сүм дуганын хийцийн аргаар баригдсан нэгэн дуган бий. Хөвсгөл аймагт олон арван сүм дуган хийд байсан ч тэдгээрээс үндсэндээ бүрэн бүтнээрээ үлдсэн ганц дуган нь энэ дуган юм. Анх 1870-аад оны үед сумын төвийн хойно байх Идэр , Хөнжлийн голын бэлчир дээр хоёр модон дуган баригджээ. Үүний нэг болох Дашпэлжээлин хэмээх нэртэй дуганд энэ нутгийн гол шүтээн Дамдинчойжоо бурхныг тахидаг байсан гэдэг. 1890-ээд оны үед Хөнжлийн гол үерлэж нэг дуган нь голын үерт урсаж сүйдсэн байна. Ингээд үлдсэн дуганыг одоогийн байгаа энэ газарт зөөж барьсан гэдэг. Энэ дуган нь Монгол хийцийн загвараар гурван үетэй баригдсан бөмбөгөр оройтой, дөрвөлжин хэлбэртэй, 2 давхар, гадуураа эргэн тойрон 8 баганатай, зааж углуургадаж , оньсолж барьсан нарийн ур хийцтэй байжээ.1930-аад оны дундуур сүм хийд сүйтгэхэд эл дуган гэмтэлгүй үлдсэн ба хожим нь сумын ХБА, барааны агуулах болгон ашиглахдаа бөмбөгөр орой, дээд давхарыг нь буулган хоёр үе болгожээ. Дашпэлжээлин хэмээх энэ дуганы жасын тогоо 100 орчим литрийн багтаамжтай ширмэн тогоо одоо Жаргалант сумын орон нутгийг судлах узейд хадгалагдаж байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004, 2.Жаргалант сумын өндөр настан 78 настай Д.Шагдарсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.06.04/ 2. М. Нямаа. Хөвсгөл аймгийн лавлах толь. УБ.2001,

Байршлын тайлбар :
Жаргалант сумын төвөөс хойд талд Дамдинчойжоо уулыг голлуулан Идэрийн голын өмнөд бие Хөнжлийн голын баруун эрэг дээр баруун тийш 1,2 км орчим зайд оршино.Дуганаас зүүн урагш 1,5 км зайд гурван суварга шинээр байгуулжээ.

GPS хаяг :
North 48° 35’  East 099°  20’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 20 Side2: Ө 18 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Дэшпэлжайлин сүм /дугана/-ийн барилгын бүрэн бүтэн байдал эвдрээгүй үндсэн хийц загвар хэвэндээ бөгөөд 1990 оны 06 сараас сэргээгдэн хурал хурж эхэлсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
1893 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХӨЖР 005

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : С.Дэлгэр /лам/ - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Санжмятав /лам/ - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Арын хүрээний ихэс дээдэс бариулсан болов уу - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Сумын сүсэгтний холбооны тэргүүн Г.Шагдарсүрэн - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : 1990 оны 8-р сарын 2? - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
20-30 лам

Тэмдэглэл :
Нутгийн олны дунд Хөнжлийн дугана хэмээн нэрлэгддэг. Төвд нэр нь Дашпэлжайлин дугана. Б.Ринчений жагсаалтанд Хөнжлийн хурал гэсэн нь дэргэдүүр нь урсдаг Хөнжлийн гол, мөн Улаан чулуутын гэж нэрлэсэн нь яг энэ дугана байгаа газрыг нутгийн хүмүүс Улаан чулуутын дэнж гэж нэрлэдэг байснаас үүдэлтэй бололтой. Тус дугана нь Монгол загварын сүм дуганы төрөлд орох ба дуганы дам нуруудыг хооронд нь углуургадан зангидах, шаантаглан холбох зэрэг аргаар угсран барьсан нь зөөж нүүлгэх зориулалтай мэт. 1930-д оны их хэлмэгдэлтэнд бага өртөж хожим нь 1960-1970 оны үед сумын ХБА-ийн барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд дээврийн хэсгийг нураасан байна. -Энэхүү сүм нь Дамдинчойжоо сахиустай, үүдэндээ хоёр том хүрдтэй, тойрсон жижиг 108 хүрдтэй, байнгын хуралгүй цаг үеийн хуралтай байсан. -Анх хоёр дугана баригдан Хөнжлийн голын эрэгт байсан бөгөөд голын үерт нэг дугана нь автагдан энэхүү үлдсэн дуганыг одоо байгаа газарт нь шилжүүлэн барьсан гэж ярьдаг. Дуганаас зүүн урагш 1,2 км -т байх гурван суваргыг Говь компанийн захирал Ц.Сэдваанчиг нарын хүмүүс санаачлан 2005 онд босгосон.

Хүснэгтийн дугаар :
ХӨЖР 024

судалгааны баг :
Team: Г

Шагдарсүрэн


Аман түүх

Газрын зураг :