Баян уулын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Баян уулын хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
399
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бадын хурал
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Төв
Сум :
Эрдэнэсант
Баг :
1-р баг
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Зоригт вангийн хошуу
Товч түүх :
Төв аймаг Эрдэнэсант сум. Бадын хурал / Баян уулын хурал/ Эрдэнэсант сумын төвөөс баруун хойш 15 км-т , Баян уул хэмээх тахилгат уулын зүүн өвөр бэлд УБ-Элсэн тасархайн чиглэлийн засмал замаас хойш 100 орчим метрт, Бадын голын гүүрнээс зүүн зүг нэг км орчимд энэхүү цагийн хурал төвхнөж байжээ. 19-р зууны сүүлч үеэр нэг дугантай байгуулагдан сарын дүйчэн өдрүүдэд Дэвсэн булгийн хүрээ, өндөр ширээтийн Байшинтын хүрээ зэргээс лам нар ирж хурал хурдаг байсан ба бусад үед мөнх зултай , нэг тахилч ламтай хурал байжээ. Энэ туурийн орчимд 1960-1980 онуудад Баянзүрх, Баян уул бригадын төв байраж байсан учир бригадын контор, Улаан булангийн цементэн тууриуд өмнө талаар нь байдаг. Уг хурал 1933-1935 оны үед хаагдсан бололтой. Мөн хурлын туурийн ойролцоо эрт үеэс хошуу нутагтаа томоохонд тооцогддог” Бадын тойром “ хэмээх шагай тойром байсан ба энд нутаг нутгийн харваачид цугладаг газар байжээ.
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Эрдэнэсант сумын төвөөс баруун хойш 15 км-т Баянуул хэмээх эртний тахилгат уулын зүүн өвөр бэлд, Улаанбаатар Хархорины хар замаас хойш 100 орчим метрт Бадын голын гүүрнээс зүүн тийш 1 км орчимд байна.
GPS хаяг :
North 47° 21’ East 104° 18’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогоор уг туурийн зарим байгууламжийн туурь тод мэдрэгдэнэ. Мөн энд 1960-1980 оны үе хүртэл Баян-Зүрх, Баян-Уул нэртэй бригадын төв байрлаж байсан учир төвийн контор, улаан булангийн цемент, тоосгон туурь хоёр ширхэг өмнөд талд нь бий.
Сүм хийд байгуулагдсан он :
XIX зууны сүүл XX зууны эхэн үе
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
өвлийн цагт 1-2 тахилч лам на
Зүүн хүрээний Вангай аймги
Хүснэгтийн дугаар :
ТӨЭС 002
судалгааны баг :
Team: Ж