Цагаан эргийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Цагаан эргийн хийд,Зүүн чээжийн/ шээжийн жас,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
767

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан эргийн хийд

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Цагаандэлгэр сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Боржигон сэцэн Вангийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Цагаандэлгэр сум. Цагаан эргийн хийд. Цагаандэлгэр сумын төвөөс зүүн урагш 30 кмт байх Цагаан овооны зүүн хойд талд, Залаагийн хойд талын багийн төв / хуучин бригадаас/ баруун урагш 5 кмт энэ хийдийн туурь оршиж байжээ. 20-р зууны эхэн үеэр том жижиг хоёр дуган , 20-иод ламтай байсан энэ хурал хараахан цагийн хурал байгаагүй бололтой. Учир нь энд байнгын хурал номтой байж майдар эргэх, ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйл явагддаг. Манал шүтээнтэй , оточ манал мамбын чиглэлийн сургалт явуулдаг дацантай байв. 2 дуганын нэг нь дацан байсан бололтой. Лам нарын дотор эм тан барьдаг оточ хүмүүс цөөнгүй байсан бололтой. Уг дуган дацанг үүсч байгуулагдсан тухайд Ч.Банзрагч, Б.Сайнхүү нарын “Монголын хүрээ хийдийн түүх” / УБ.2004/ эмхэтгэлд “... Зүүн Чойр хэмээх багийн дотор тахигдсан мамба дацанг Бүрэн Засагчийн арваннэгдүгээр он буюу 1872 онд засаг бэйл Цэрэнсандивын үед байгуулан Жүш тэргүүтэн эмчийн судар үзүүлж Цагаан овоо хэмээх газар суулгажээ...” хэмээн бичсэн байна. Уг хурлын газар 1936 оны үед хаагдсан байна. Уг хурлыг жасаа цагийн хурал биш басхүү хийд бус дацан байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Холбогдох эх сурвалж: 1. Ч.Банзрагч, Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” /УБ.2004/ 2. Цагаандэлгэр сумын харьяат өндөр настан 91 настай Балдандаржаа гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.08.05/

Байршлын тайлбар :
Б.Ринчен: Цагаан овоо Майдар: Цагаан эрэг Тус хийдийн туурь нь сумын төвөөс урагшаа 30 км-т байгаа. Цагаан овооны зүүн хойд талд бий.Түүхэн газрын нэрийг батлах хүн бол олдохгүй. Залаа уулын хойд талд буй.Багийн төвөөс хуучин бригадаас баруун урагшаа 5 км-т бий.

GPS хаяг :
North 46° 17’  East 107°  46’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 80 Side2: Ө 60 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Дэргэд нь айл бий.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Дэргэд нь айл бий.

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй. Ганц тахилч ла

Хүснэгтийн дугаар :
ДУЦД 077

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Нэмэлт материал

ДУЦД 077

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors