Тэгшийн жас

Read in English

Сүм хийдийн нэр :
Тэгшийн жас,Тэгшийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
741

Ринчений жагсаалт дах нэр :
Тэгшийн хийд /Гэндэнпунцаглин хийд/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Дэрэн сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин бэйсийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Дэрэн сум. Тэгшийн хийд. Дэрэн сумын төвөөс зүүн урагш 20 кмт Хув нуур хэмээх газар энэ хийдийн туурь байна. Шавар тоосгон голдуу 10-аад дугантай, 200 шахам ламтай Жадамбын хийдээс харьцангуй том хийд байжээ. Энд дарь-эхийн, дүйнхорын, хайлангийн, майдарын, мамбын зэрэг дуганууд байсан харин чойр байгаагүй байна. Ер нь Жадамба, Тэгшийн хийдийн аль алинд нь чойр байгаагүй ажээ. Цогчин дуганы хоёр талд хоёр залгаа дуган хаалга нь баруун зүүн талаасаа ордог байсан бөгөөд ар эгнээгээр нь үлдсэн 5, 6 дуган байдаг байжээ. Цогчин дуганы урд талд утасны шон шиг өндөр модон багана байсан бөгөөд лам нар сүсэгтэн олон шүтдэг байв. Уг баганыг хэзээ хэн босгосон нь тодорхойгүй. Тэрхүү баганыг сүм хийдийг нурааж устгах үеэр хөндөлгүй бүтнээр нь үлдээсэн байжээ. Тэгшийн хийдийн гол сахиус нь Лхам, Бурхан багш байсан ба майдар эргэх, ганжуур хурах , нүгнээ сахих, хайлан хурах зэрэг хурал номын зан үйлүүдийг хийдэг байсан ба харин цам гардаггүй байжээ. Тэгшийн хийд , Жадамбын хийд хоёр нь хоорондоо ойрхон 10 гаруй км зайтай байсан ба зарим томоохон хурлуудын үеэр лам нар нь харилцан хийдүүддээ очиж ном хурдаг байжээ. Тэгшийн хийдийн туурин дээр гурван суварга / 1996-2003 онд/ -ыг сүсэгтнүүд босгосон бөгөөд голын суваргыг цогчин дуганын туурин дээр босгожээ. Ч.Банзрагч, Б.Сайнхүү нарын “Монголын хүрээ хийдийн түүх” /УБ.2004/ эмхэтгэлд “... Тэгш хэмээх дацанг Энх Амгалангийн дөчинесдүгээр / 1710/ онд Цагаанмагнай хэмээх газар байгуулав...” гэж бичсэн нь газар нутгийн нэрийн хувьд зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл Цагаанмагнай нэртэй газар овоо нь энэ хийдийн орчимд байхгүй харин үүнээс 10 гаруй км зайтай байх Жадамбын хийдийн хойд талд байдаг тахилгатай овоо юм. / Дэрэн сумын өндөр настан 86 настай Гунгаа гуайтай хийсэн ярилцлагаас./ /2007.08.11/ Б.Сайнхүү, Ч.Банзрагч. “Монголын хүрээ хийдийн түүх” /УБ.2004/

Байршлын тайлбар :
Б.Ринчен :Салайт уул Майдар :Тэгш гэдэг газар / Майдар 597 Тус түүхэн газраас үлдсэн байшингууд нь Бумбат бригадын газарт буй. Дэрэн сумын төвөөс урагшаа 35 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 10’  East 106°  58’

Нийт газрын хэмжээ :
Side1: У200 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Бригад болсон. Одоохондоо эзэнгүй зүүн хойд талд нь хоёр өвөлжөө бий. Хийдийн туурин дээр шинэ суварга босгосон.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:А 75
Огноо хаагдсан: 1936-1937 - Ярилцлагын дугаар:А 74

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Бригад болсон. Одоохондоо эзэнгүй зүүн хойд талд нь хоёр өвөлжөө бий. Хийдийн туурин дээр шинэ суварга босгосон.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
200
100 гаруй
200

Хүснэгтийн дугаар :
ДУДР 087

судалгааны баг :
Team: Д

Гунгаа


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ДУДР 087

Байршилын зураг

Site plan drawn by surveyors