Уутын жас
Read in English
Сүм хийдийн нэр :
Уутын жас,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
766
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Зүүн цоор хурал /Их эрээний хурал/
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Говь-Угтаал сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Боржигон сэцэн Вангийн хошуу
Товч түүх :
Дундговь аймаг Баянжаргалан с ум, Уулын жас Хуучин Цэцэн хан аймгийн Боржигон жанжин бээлийн хошуу одоогийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт сумын төвөөс баруун тийш 30 км-т Дэлгэр уулын өвөр, Уулын суурин гэдэг газарт энэхүү жасаа хурлын туурь байжээ. Уулын жас нь гурван дугантай, 40-50 ламтай, Уулын овоо хэмээх дэргэдэх овоогоо тахидаг, майдар эргэдэг хурал байсан байна. Энэ хурал нь хайлан хурдаггүй, харин намрын эхэн сард ганжуур эргэдэг зан үйлийг хийдэг байжээ. Уулын жас нь нутгийн олны дунд Уулын хурал, Их догшин отгон уулын жас хэмээн нэрлэгдэж ирсэн байна. Үүсгэн байгуулагч нь тодохойгүй ч уг жасаа хурлыг 18-р зууны дунд үе буюу 1850, 1860-аад оны үед үүссэн гэж үздэг ажээ. Уг жасаа хурал нь Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн” БНМАУ-ын угсаатны зүйн атлас” –ын сүм хийдийн жагсаалтын бүртгэлд бүртгэгдээгүй байна. / Баянжаргалан сумын төв өндөр настан Маньбадар, өндөр настан Чимэддовдон, 2-р бригадын иргэн өндөр настан Долдон нартай хийсэн ярилцлагаас 2007.07.30/
Байршлын тайлбар :
Тус түүхэн газар нь Их залаагийн урд байгаа Хараат уулын өвөрт бий. Говь-Угтаал сумын төвөөс баруун урагшаа 30 км-т оршино.
GPS хаяг :
North 45° 56’ East 107° 45’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У100 Side2: Ө60 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Дэргэд нь айл бий.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Дэргэд нь айл бий.
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Ганц тахилч лам байсан
Хүснэгтийн дугаар :
ДУГУ 080
судалгааны баг :
Team: Д