Хошуу хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Хошуу хийд,Чойнхорравжаалин,

Ринчений зураг дах дугаар :
563

Ринчений жагсаалт дах нэр :
Хадан хошууны хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Матад сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Үйзэн Бэйсийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Матад сумын Хошуу хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт, тал хээрийн бүсэд, сумын төвөөс баруун урагш 17 км-т Хошуу хийд буюу Чойнхорравжаалин хийд оршиж байжээ. Урдаа Адаг, баруун талдаа Тээг, хойноо Цагаан шороот, зүүн хойд талдаа Авгай овоо, Овоон гол гэсэн газруутай. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Үйзэн бэйсийн хошууны Хошуу хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: “Үйзэн Бэйс Гомбосүрэнгийн хошуунд Чин Улсын Тэнгэрийн Тэтгэсэний /1736-1795/ онд хоёр дахь үеийн засаг гүн Цэнгэнжаваас авралын орон, эрдэм төгөлдөр лам нэгийг өршөөн хайрлахыг гуйж Очирдара Богд гэгээнтэнд айлтгасанд Эрдэнэ цорж Наваанданзанбалжир хэмээх ламыг өгч тахиулжээ. Тэр тухайд гучинзургадугаар 1772 онд Матад хан уулын өмнө этгээдэд дөчин илүү өрөөгийн сүм байгуулж Энх-Амгалангийн үед Зарлигаар шагнагдсан Ганжуур, Данжуур ном болон бурхан шүтээн үлэмжийг бүтээн залаад ном уншуулжээ. Очирдара Богд Гэгээнтэнд айлтгаад “Чойнхорравжалин”нэр шагнуулжээ. Тэр цагт тус хошууны дотор Сандуй, Дэмчиг, Гүнрэг, Манла зэрэг үндсэн зургаан анги дацан урлыг байгуулжээ. “Чойнхорравжалин” сүмд лам нар олныг хуруулан суулгаж да лам нэг, дэмч лам нэг, гэвхүй хошоодыг сонгон томилж захируулаад олон зүйлийн номын сургууль дагуулж өдөр бүр Чогчин хуруулан зүйл зүйлийн номыг цаг цагт уншуулжээ. Сайшаалтай Ерөөлтийн хорьдугаар он(1815) гүнгийн зэрэг засаг тэргүүн зэргийн тайж Гүнсэнбамбарын үед “Юмчинбардой” сүм, Ерөөл, Магтаал, Хангал эдгээрийг жил бүр зургаан өдөр мөн сүмийн газар хуруулжээ. Төр Гэрэлтийн аравдугаар (1830)онд засаг Магсаржавын үед Ерөөл, Магтаал, Хангал, Бүрэнт Засагчийн тавдугаар (1866) онд засаг тайж Дэлхийцэцэгийн үед Майдар, чого зэрэг олон хурлуудыг эхлүүлэн хуруулжээ. Сайн цагийн мянган бурханы ерөөл, чого хурж, уг бурхадын шуумалыг таван цун хэмжээтэй бүтээн залжээ. Бадаргуулт төрийн арваннэгээс(1885) хоринхоёрдугаар (1896) оны хооронд Засаг тайж Доржюлжиндогийн үед Нүннээ мөнхөлж, Майдарын чого, Манлын дончид, Дарь эхийн Мандалшиваа номуудыг нэмж уншуулан хийдийн хойт этгээдэд шороо чулуугаар долоон алд хэмжээний суварга бүтээлгэж тахиулжээ. Олноо өргөгдсөний гуравдугаар зургадугаар онуудын хооронд (1913-1916) Үйзэн бэйс Гомбосүрэнгийн үед Минтүгийн чого зэргийг жил бүр хоёр өдөр хурахын дээр Гүнрэг хурлыг мөн сүмд хурах болсон амуй” /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Чойнхорравжаалин буюу Хошуу хийдийг 1772 онд Гүн цагаан Гүнтэв гэгчийн удирдлагаар байгуулагдсан бөгөөд 293 ламтай, сүм, дуган 9, Цогчэн, Чойр, Манба дацантай, таван жастай үүндээ адуу 11, үхэр 3, тэмээ 1, хонь 5, хашаа 37, байшин 100, эсгий гэр 29-тэй, 1937 оны 12-р сард лам нарын өөрсдийн сайн дураар хурлаа хаяж хийд хаагдсан хэмээн тэмдэглэжээ. Аман эх сурвалжид: Хошуу хийд гэдэг нь Чойнхорравжаалин хийд гэдгийг тодруулаад Алтан-Очиртын хийдээсээ зүүн хойш 80-аад км-ийн зайтай оршдог том хийд байсан тухай, сүүлийн үедээ байнга 40,50-иад лам суудаг байсан дурдагдсан байна. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сэтгэлийн тахилгат уул буюу Хатгины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу, Г. Аким, Улаанбаатар 2003 -Ядамын Жүрмэдийн ярилцлага (Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэрлэн сумын өндөр настан. 1921 онд төрсөн) -Төмөржилийн ярилцлага (Дорнод аймгийн Матад сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Урд талдаа Адаг баруун талдаа Тээг хойд талдаа Цагаан Шороот зүүн хойд талдаа Авгай овоо, Овоон гол байна. Авгай овоог тахидаг ба хойно нь 1 км газарт Цагаан Шороот гэдэг хөндий байдаг. Сумын төвөөс баруун урагш 17 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 52’  East 115°  25’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гадна талаараа чулуун хүрээ бүхий дуганууд нийтдээ ойролцоогоор 30 орчим суурь үлдсэн байна. Туурийн харагдах байдал тодорхой. Байгалийн зассан чулуу, хөх тоосго, ваарт дээвэр үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
1736 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Дорнод аймгийн Матад сумын 5-р багийн малчин, өндөр настан Уртнасангийн Төмөрпил уг туурийг зааж өгсөн.

Хүснэгтийн дугаар :
ДОМТ 052

судалгааны баг :
Team: Ж

Төмөржил


Аман түүх

Ядамын Жүрмэд


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДОМТ 052    Хатагин Готовын Аким  "Сэтгэлийн тахилгат уул" буюу Хатагины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу /Хошуу сум/  ном/90хуудас/  0000-00-00  Улаанбаатар хот    Ж