Хайлантайн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Хайлантайн хүрээ,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Гунгаалин

Төвд нэр Уайли:
*kun dga' gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
265

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хайлантын хүрээ /Баатар Вангийн хүрээ, Гонхилон хийд, Хатанбаатар Вангийн хүрээ, Гунгаалин/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хутаг-Өндөр сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Хатанбаатар Вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Хутаг өндөр сум. Хайлантайн хүрээ Түшээт хан аймгийн Хатан баатар вангийн хошууны нутаг Хутаг Өндөр сумын төвөөс зүүн хойш 29 км-т Хайлантайн эх дунд Хайлантайн баруун зүүн эхний 2 голын бэлчэрт тус хүрээ төвхнөж байжээ.Богд хаант монгол улсын Олноо Өргөгдсөний 7-р он буюу 1917 онд Богд хаант Монгол улсын засгийн газраас Хатан баатар ван Магсаржавт гавьяаны шагнал болгон Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу, Түшээт хан аймгийн Дайчин чин вангийн хошуунаас нутаг таслан олгож Баатар вангийн хошууг шинээр байгуулсантай холбогдуулж Итгэмжит бэйсийн хошуу хүрээнээс хувь салган өгөх болоход Итгэмжит бэйс Цогточир ноён “...Би Намнангийн хүрээнийхээ бага зүүнийг өгнө...” хэмээгээд голдуу гурван Хайлантайн хуврагууд хурдаг Авгийн дацангаа хувь болгон өгчээ.Тэр дацанг ганцхан шөнийн дотор 100 гаруй үхэр тэргээр нүүлгэн дунд Хайлантйн баруун зүүн 2 голын бэлчэрт байрлуулан босгож “Баатар вангийн хүрээ” /Гонхилон, Гунгаалин хийд/ гэсэн нэр өргөмжилжээ.Нутгийн мужаан дархан Дашням, Яндаг, Цогт, Намжил, Лувсанноров, Дашдорж нар идэвхи зүтгэл гарган цаг наргүй зүтгэснээр Авгийн дацан, Цогчин дуган, Чойрын дацан, зүүн баруун дацан Дүйнхор, Ядамын дуганыг нэмэн барьж хүрээ бүрджээ.Хүрээг 1919 онд 200-гаад хуврагтай нээхэд Намнангийн хүрээний их зурхайч Чойжинжав зээрэмбэ равнайлжээ.Анхны хамба нь Хайлантайн Буд гавьж байв.Хүрээ нь Цогчин уншлага Ерөөлүүд маанийн бүтээл хурдаг, Чойртой, Долоон зиндаатай байжээ.Хүрээ мөн Цам Майдартай байсан ба Улаан сахиус 33 шүтээнтэй байв.Энд мөн Тугийн дацан гэж байсан ба Хатан баатрын оролцон ялсан тулалдаан бүрийн 42 туг, 4 буу, 11 сэлэм байсан тухай мэдээ байдаг.Олны дунд Хайлантын хүрээ гэж алдаршсан энэ хүрээ нарийн дэг журамтай гол шүтээн нь Очирваань бурхан байв.Хүрээний хурал номын үйл 1930-аад оноос улам жигдэрч 300 орчим лам хуврагтай болсон ба 1939 онд сүүлчийн удаа Цам Майдар болж хаагдсан байна.Хайлантайн хүрээнээс Буд, Балдан, Самбуу, Чой, Дашням, Өлзийхутаг, зэрэг ном эрдэмтэй гавьж нар Равжир гэлэн Барамсай дүвчин, Ванчигсүрэн Лхагважав, Жамц нарын чадалтай маарамбууд Гүржав, Сосор, Гэмпил наын алдарт унзадууд төрөн гарчээ.Дээрх мэдээ баримтуудаас үзвэл тус хүрээ нь 20-р зууны эхээр Богд хаант монгол улсын үеийн төгсгөл үахамд байгуулагдсан монголын шинэ түүхийн үеийн хамгийн сүүлчийн Отгон хүрээ байж болох юм.Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуунаас газар нутаг тусгаарлан байгуулагдсан энэ хошуу хүрээ 20 шахам жил оршин тогтносон хэдий ч богино хугацаанд ихээхэн бэхжин хөгжиж чадсан байна. Холбогдох эх сурвалж: 1.Хутаг өндөр сумын төвийн Намнан бий булаг хийдийн лам Дамдин Базартай хийсэн ярилцлагаас 2007.08.03 2.Л.Хайдав Ч.Баасанжаргал “Хантай хан нутаг минь” УБ 1999

Байршлын тайлбар :
Хутаг-Өндөр сумын төвөөс зүүн хойш 29 км газарт, сумын төвийн зүүн талд 6 км-т байх самбартай хөтлийг даваад хойшоо эргэн Хайлантайн амыг өгсөн явсаар Хайлантайн эхэнд Дунд Хайлантайн баруун, зүүн эх хоёр голын бэлчирт өндөр уулын ойт хээрийн бүсэд оршино.

GPS хаяг :
North 49° 17’  East 102°  61’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энд байх дөрвөн дуганы туурь, шороон далан суурийн ивүүр чулуунууд мэдрэгдэнэ. Туурин дээр болон ойр орчимд ойт хээрийн бүсийн өвс ургамал шигүү бүчин ургажээ.

Сүм хийд байгуулагдсан он :
Олноо өргөгдсөн 7-р он буюу 1918

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Итгэмжит бэйс Цогт-Очир | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
139 лам

Хүснэгтийн дугаар :
БУХУ 008

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :