Байцын дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Байцын дугана,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
197

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Байцаны хүрээ

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Цахир

Баг :
Баянгол баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу /Тайж багийн нутаг/

Товч түүх :


Архангай аймагЦахир сум.Байцын дуган Архангай аймгийн Цахир сумын төвөөс баруун хойш 75 км газар Тэрхийн голын хойд эрэгт Байцын Дөрөлж хэмээх намхан толгойн цаана Чулуут голын хойд эрэгт байна. Уг дуганы тууриас хойд зүгт 2 км газарт Халзан Бүргэдэй буюу Очир хайрхан хэмээх уул бий. Энэ уулын орчимд Энэтхэгийн Сэра хийдийн хамба лам агсан Сэнгээ ринбүүчи, Ялгасан гэгээн , өвгөн гэсэр лам Чүлтэмжамц хэмээх хутагт хувилгаад төржээ. Байцын дуган нь ердөө нэг модон дуган байсан бөгөөд зөвхөн хавар, намар л Зоогийн хүрээнээс лам нар гарч ирж хурал хурдаг. Бусад үед нэг тахилч ламтай, ойр орчимд нь Зоогийн хүрээний бог мал жасаалдаг жасаа хурал байж. Архангай аймгийн Цахир сум нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу бөгөөд ардын хувьсгалын дараа шинээр Архангай аймаг байгуулагдахад Архангай аймгийн Тариат сумын нэг баг болж байгаад 1993 онд бие даасан Цахир сум гэж байгуулагдсан тул 1979 онд хэвлэгдсэн “ БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-т уг дуган Архангай аймгийн Тариат суманд бүртгэгджээ. / Цахир сумны иргэн өндөр настан Ламжавтай хийсэн ярилцлагаас 2007.06.30/

Байршлын тайлбар :
Цахир сумын төвөөс баруун хойно 75 км газар Тэрхийн голын хойд эрэгт Байцын дөрөлжийн цаана Чулуутын голын хойд эргийн дэнжид байна. Уг дуганы тууриас хойд зүгт 2 км газарт Халзан Бүргэдэй уул буюу Очир хайрхан хэмээх тахилгат уул бий.

GPS хаяг :
North 47° 21’  East 99°  07’

Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө12 Side2: У 8 Side3: Ө 10 Side4: У 8 Side5: У 6 Side6: Ө 6

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын бүсэд өвс ургамлаар хучигдсан, өвсөн дотор их хэмжээний шавар, шаврын хагархай байх ба чулуун суурийн довжооны үлдэгдэл байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
15-20 лам

Хүснэгтийн дугаар :
АРЦА 031

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :