Согтуугийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Согтуугийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Цэнхэрмандал сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Баатар бэйлийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согтуугийн хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт, хангайн бүсэд, Цэнхэрийн голын баруун хөвөөнд, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т уг хурал оршиж байсан. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Согтуугийн хийд буюу Гэпилин хийд нь Нарийны адаг хэмээх газар Бүрэн засагч хааны 4-р он буюу 1865 онд тайж Цэвэгдорж, хар Дондог, лам Базар, Гэлэг нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд нэг дугантай , 65 ламтай, хөрөнгийн хувьд адуу 58, үхэр 71, хонь 350, ямаа 15-тай байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Согтуугийн хурал гэдэг нь Цэнхэрмандал сумд байсан өвөрмөц дэг жаягтай, шарын шашны хурал байжээ. Зөвхөн зуны сард хурдаг. 4,4 -өөр нь эгнүүлсэн 8 гэр барьж айраг цагаагаа бэлтгэдэг байсан байна. Ирсэн мөргөлчид ч гэрүүдийг хэсээд айраг цагаа уугаад явдаг байсан. Лам нар нь айраг архиа уугаад хурлаа хурж суудаг байсан хурал байжээ. Холбогдох эх сурвалж: -Цэцдийн шаштирт мөнхөрсөн Цэнхэрмандал миний нутаг -Долгорын Чүлтэмийн ярилцлага (Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын өндөр настан) -Санжидын Дэндэвийн ярилцлага (1914 онд төрсөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат, өндөр настан) -Шаравын Чойдогийн ярилцлага (1917 онд төрсөн Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багийн өндөр настан) -Намжилын Дуламсүрэнгийн ярилцлага (1916 онд төрсөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн өндөр настан) -Нуваандоржийн Цэрэндоржийн ярилцлага (1926 онд төрсөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн өндөр настан)

Байршлын тайлбар :
Газар зүйн байрлалаар хангайн бүс Цэнхэрийн голын баруун хөвөөнд /Бор Хужирын гол/ Цэнхэр мандал сумын төвөөс баруун хойш 8км-т сүмийн баруун урд талд Мандал хэмээх тахилгат уултай.

GPS хаяг :
North 47° 47’  East 108°  57’

Нийт газрын хэмжээ :
Side1: 30 Side2: 30 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Сэргээгдээгүй. Хэрэм байхгүй. Зөвхөн чулуун суурь балархай үлдсэн.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Согтуугийн хурал гэдэг нь Цэнхэрмэндэл суманд байсан өвөрмөц дэг жаягтай хурал байжээ. Зөвхөн зуны сард хурдаг. 4,4-өөр нь эгнүүлсэн 8 гэр барьж айраг цагаагаа бэлтгэдэг байсан ба мөн хуралд оролцохоор ирсэн мөргөлчид айраг цагаан идээгээ бэлтгэж ирдэг байсан.Авгай хүүхнүүд нь дэргэр үсээ зүүгээд авгай хувцасаа өмсөөд гэрүүд хэсээд айраг цагаа уугаад явдаг байсан.Лам нар ч их уудаг байсан ийм л хурал байсан хэмээдэг. Мөн энэ хуралд Жаргалтхаан сумаас Баатарын дацан болон бусад хийдүүдээс лам нар очиж хурдаг байсан. ШИС-ын захирал Ш.Сонинбаяр энэ хурлын талаар сонсоод сонин хурал байна гэж онцолж байжээ.

Хүснэгтийн дугаар :
ХЭЦМ 001

судалгааны баг :
Team: Ж

Чүлтэм


Аман түүх

Намжилын Дуламсүрэн


Аман түүх

Газрын зураг :