Батхайрхан

Read in English

Сүм хийдийн нэр :
Батхайрхан,Алаг өндрийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
894

Ринчений жагсаалт дах нэр :
Батхайрхан хүрээ /Дашчойлин/

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Говь-Алтай

Сум :
Шарга сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Сүжигт бэйсийн хошуу

Товч түүх :


Говьалтай аймаг Шарга сум. Алаг-Өндөрийн хүрээ / Бат хайрхан хүрээ, Дашчойлин/ Тус сумын нутаг Алаг өндөр хэмээх уулын ард 100 шахам ламтай, 3-4 дуган сүмтэй, Очирваань шүтээнтэй хүрээ байжээ.Уг хүрээний байгуулагдсан түүхийн тухай монгол улсын Үндэсний төв архивт дараах нэгэн сурвалж баримт байна.Үүнд “...Түшээ гүнгийн зэрэг Сүжигт засаг тэргүүн зэрэг тайж Цэрэнчагдаржавын хошуу Цогчин хурлыг засаг тэргүүн зэрэг тайж Лхагчинрараагийн үед /1765-1781/ үүсгэн байгуулжэээ.Бадаргуулт төрийн арвандолоодугаар /1891/ онд засаг тэргүүн зэргийн тайж Цэдэндоржийн үед Хайлан хурлыг тогтоож нутгийн дунд Шарын голд бат хайрхан хэмээх газар хүрээ байгуулж нутаглан сууна...” гэж тэмдэглэсэн байна.Алаг өндөрийн хүрээ буюу Бат хайрханы хүрээ нь Майдар эргэдэг, Хайлан хурдаг байсан бөгөөд 5-6 дуганыг нь чулуу түүхий тоосгоор монгол мужаанууд барьсан гэдэг.Энэ хүрээ 1937 оны эхээр хаагдаж 1940-өөд оны эхээр сүм дугануудыг нь нураажээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Шарга сумын өндөр настан Найнаа гуайтай хийсэн ярицлцлагаас 2008.08.27

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд оршино. Бат хайрхан уулын өвөр бэлд оршино. GPS given for Sharga Sum Centre

GPS хаяг :
North 45° 46’  East 094°  55’

Нийт газрын хэмжээ :
Side1: 40 Side2: 25 Side3: 40 Side4: 25 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун суурь шавар барилгууд үлдсэн байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар

Хүснэгтийн дугаар :
ГАШР 106

судалгааны баг :
Team: Б

Найнаа


Аман түүх

Газрын зураг :