Маанийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Маанийн хийд,Жаргалантын хийд,Сүмийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
870

Ринчений жагсаалт дах нэр :
Жаргалантын хийд /Сүмийн хийд, Маанийн хийд/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Баянцагаан сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Товч түүх :


Баянхонгор аймаг Баянцагаан сум. Жаргалантын сүм /Сүмийн хийд, маанийн хийд/ Баянцагаан сумын нутагт Баянзүрх уулын өвөрт 19-р зууны дунд үед Сүмийн хийд хэмээх нэгэн сүм төвхнөж байжээ.Тус сүм нь түүхий тоосго шавраар баригдсан 3 дугантай байсан ба 1937 онд хаагдахаас өмнө 40 ламтай, сүмийн тэргүүн лам нь Чойсүрэн гавьж гэж хүн байжээ.Зуны эхэн сард сүмийн ойролцоох Сүмийн овоог тахиж морь уралдуулж бөх барилддаг байжээ.Уг 3 дуган нь Маанийн дуган, Сахиусын дуган, Жасын дуган гэсэн 3 дуган байжээ.3 дуганыхаа гадуур хэрмэн хашаагүй харин урд талаараа лам нарын намхан шавар байшингууд 10 орчим байсан байна.Гавьжийн дамжаа, Гэвшийн дамжаа гэж барихгүй харин бага хэмжээний бархантай байжээ.Сүмийн гол шүтээн нь Дон сахиус байсан ба Цам Майдар гардаггүй байжээ.Гэлүгбагийн урсгалын энэ хийд нь Чойрын ном голлон судалдаг байжээ.Сүмийн зүүн хойд талд 1 цагаан суварга байв.1937 оны эхээр сүмд хурж байсан 10 гаруй ламыг баривчилснаар энэ сүмийн хурал таржээ.1938, 1939 оны үед сүмийг нурааж сумын төв рүү зөөсөн байна.Ном шүтээн бурхан сахиус нь алга болсон бөгөөд харин 1 сахиус нь айл дамжиж явснаар өвгөн хувраг Моомоо гуайнд хадгалагдаж байгаа ажээ. /Баянцагаан сумын 1-р багийн өндөр настан Моомоо гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.08/

Байршлын тайлбар :
Баянцагаан нуруунд ойт хээрийн бүсэд оршино.

GPS хаяг :
North 45° 09’  East 098°  57’

Нийт газрын хэмжээ :
Side1: 15 Side2: 15 Side3: 15 Side4: 15 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Суварга, туурь үлдсэн.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
БХБЯ 068

судалгааны баг :
Team: Б

Моомоо


Аман түүх

Газрын зураг :