Наран хутагтын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Наран хутагтын хүрээ,Сангийн далайн хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
861

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Наран хутагтын хүрээ /Сангийн далайн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Баянбулаг сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Жонон Гүнгийн хошуу

Товч түүх :


Баянхонгор аймаг Баянбулаг сум. Наран хутагтын хийд / Сангийн далай хүрээ/ Тус хүрээний туурийг Бадаргуулт төрийн арвангуравдугаар /1877/ онд хошууны бэйс Өлзийтөмөр гүн , Сономдашийн хоёр хошууны нутгийн сав болох Сангийн далай гэдэг газар Наран хутагт Дэчиносор Тавин жангийн сүм байгуулж даа лам Гэвшинэн тэргүүтэй 50 гаруй лам нар бүхий Цогчин хурал эхлүүлжээ. 1882 онд Манжийн их журганд мэдүүлснээр зарлигаар” Үнэн ухаант “ сүм нэр шагнаж 56 ламд гэрээс магад тэмдэгт бичиг олгуулжээ. 1880 онд Баруун зуугаас Саржавчамбо дацангийн хамба Лхарамба, Наваанданзан, аграмба Дандар нарыг залж хоёр сүм байгуулан Цанид дацанг тогтоож Дүйнхор, Гүнриг, Хажид, Нүннээ, Аюушийн чога, Даншигийн хангал магтаалууд бас Мамба хурлыг тус тус тогтоожээ. Хүрээ хийд хаагдахын өмнө буюу 1930-аад оны үед тус Сангийн далайн хүрээ нь 70 орчим ламтай, 5 сүм дугантай, Гомбо шүтээнтэй, Чойжин сахиус буудаг, намрын дунд сарын 17-нд Баянцагаан уулыг тахидаг хүрээ байжээ. Сангийн далайн хүрээнд Чойжин дуган гэж тусгай дуган байсан байна. Энэ хүрээнд Дашгүртэн гэж алдартай Чойжин буудаг хүн байжээ. Сангийн далай хүрээг Наран хутагтын хийд хэмээн нэрлэдэг нь Наран хутагт Дэчиносор гэдэг хувраг үүсгэсэн түүхтэй холбоотой. Энэ хүн 8 боть сүмбэм зохиосон гэж яригддаг бөгөөд одоогоор нэг боть сүмбэм нь олдоод байгаа юм. Наран хутагтын дүр хоёр удаа төрсөн бөгөөд сүүлчийн дүр нь 1937 оны үед 16 настай хүүхэд байж байгаад аавтайгаа цуг хэлмэгдэлд өртжээ.Уг Наран хутагтын хоёр дахь дүрийн эцгийг дээр өгүүлсэн Дашгүртэн гэдэг ба Дашгүртэн нь 1937 оны хавар баригдаад Баянбулаг сумын төвийн урд одоо хогийн толгой байгаа далангийн үзүүрт Дотоод яамны хүмүүст буудуулжээ. Тэгээд олон удаа буудуулсан ба сум орсон биеийнхээ тус газарт эрхий хуруугаа нулимаад дарахад сум орсон нүх эдгэрч битүүрээд байсан гэдэг домгийг энэ нутгийн ахмадууд ам дамжуулан ярьдаг ажээ. Ер нь тус хийдийг үүсгэн байгуулагч Наран хутагт нь түүхэн бодит хүнийхээ хувьд судлагдаагүй бөгөөд цаашид энэ чиглэлийн судлаачид анхаарлаа хандуулах нь зүйтэй санагдана. Холбогдох эх сурвалж: 1. Тус хийдийн тэргүүн лам Хүрэлбаатартай хийсэн ярилцлагаас 2007.09.04 2. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх”

Байршлын тайлбар :
Баянбулаг сумын төвөөс хойш 25 км-т Сангийн далай нуурын хойд захад тал хээрийн бүсэд оршдог тахилгатай уул нь туурьнаас зүүн урагшаа Цагаан овоо урагшаа Мандал толгойг тахидаг.

GPS хаяг :
North 46° 56’  East 097°  46’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 15 Side2: 20 Side3: 15 Side4: 15 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун тав үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
Бадаргуулт төрийн арвангуравдугаар /1877/ он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
БХББ 081

судалгааны баг :
Team: Б

Далхаа


Аман түүх

Газрын зураг :