Есөн зүйлийн сүм
Read in English
Сүм хийдийн нэр :
Есөн зүйлийн сүм,Есөн зүйлийн хурал,Дашгунгаадэчлин,Есөн зүйлийн хүрээ,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашгунгаадэчлин
Төвд нэр Уайли:
*bkra shis kun dga' bde chen gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
851
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Есөн зүйлийн хурал
Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй
Байрлах аймаг :
Өвөрхангай
Сум :
Есөнзүйл
Баг :
Тахилтын баг
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Илдэн бэйлийн хошуу
Товч түүх :
Өвөрхангай аймаг Есөнзүйл сум. Зүйлийн хурал. Хуучин Сайнноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг Зүйлийн хөндий хэмээх энэ газар халхын шарын шашны анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар 1639 онд мэндэлжээ. Ийнхүү анхдугаар богд Өндөр гэгээний хүй цөглөсөн газарт 1700-аад оны эхээр гэлүгбагийн урсгалын нэгэн хурал үүсгэсэн нь Есөнзүйлийн хурал, Зүйлийн суварганы хурал хэмээн халхын шарын шашны түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Уг хурал нь цогчин, хайлан, дарь эхийн, сахиусын гэсэн 4 дугантай 100-аад ламтай гол сахиус нь улаан сахиус, өдөр тутмын байнгын хурал хурдаг байжээ. Намрын адаг сард майдар эргэнэ мөн хайлан хурдаг байсан ба хайланд 50-аад лам суудалтай байжээ. Харин энд цам гардаггүй байсан байна. 4 дуганы хойт талд 3 суваргатай голдоо өвгөн суварга хэмээх нэг суварга байсан. Энэ өвгөн суварга нь хамгийн анхны суварга бөгөөд нэгэн жижиг сүмд байрлаж сүмийн гадуур жижиг шавар хашаатай байжээ. Бүр энэ хурлаас ч өмнө энэхүү суварга байсан учир өвгөн суварга хэмээн нэрийддэг ажээ. 1994 онд Өндөр гэгээний мэлмий нээсний 360 жилийн ойгоор дээрхи 4 суварга дээр нэмж шинэ үеийн нэг бодь суваргыг нэмж босгосон байна. Дөрвөн дуган нь дан шавар, чулуугаар баригдсан байжээ. Зүйлийн хурал нь дэргэдээ суварган жас хэмээх жастай байсан байна. Тус хурлын хамгийн сүүлчийн тэргүүн нь Чимэддорж хэмээх хүн байжээ. Одоо энэ хуралд сууж байсан лам хуваргуудаас 5 наснаас эхлэн 16 нас хүртлээ шавилж байсан Зүйл сумын иргэн 85 настай Ч. Жам гэх өвгөн санваартан сэрүүн тунгалаг амьдарч байна. 1937 онд бурханы шашныг цаг бусаар устгаж эхлэхэд Зүйлийн хурлын 4 дуганыг нурааж харин ганц өвгөн суваргыг үлдээжээ. Дээд лам нараас нь 3 ламыг баривчлан авч явахад нэг нь удалгүй эргэж ирсэн, нэг нь сураггүй алга болсон 3 дахь нь 10 жил шоронд сугаад гарч ирсэн нь тэргүүн лам байсан дээрхи Чимэддорж ламтан ажээ. 1990-ээд оноос хойш монгол оронд бурханы шашин дахин дэлгэрэхэд Зүйлийн хурлыг сэргээж Дашгунгаадэгчилин хийдийг үүсгэн байгуулжээ. Холбогдох эх сурвалж: 1. Ч. Банзрагч. Б.Сайнхүү. “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ, 2004. 2. Есөнзүйл сумын иргэн 85 настай Ч.Жам гуайтай хийсэн ярилцлагаас /2007.05.28/ 1. Есөнзүйл сумын Тахилт багийн иргэн Н.Оюунтай хийсэн ярилцлагаас / 2007.05.27/
Байршлын тайлбар :
Есөн зүйлийн голоос баруун зүгт Зүйлийн хөндий гэдэг газарт сумын төвөөс баруун урагшаа бий.
GPS хаяг :
North 46° 24’ East 103° 47’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У150 Side2: Ө 60 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
There is only one building in the northwest corner of the area that has ruins. Foundations of some buildings are visible. The Övgön suvraga is situated northeast of the ruins, about 500ms distance. Some families live in the area of the old complex.
Сүм хийд байгуулагдсан он :
XVII зуун /Батзаяа/
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ӨХЕЗ 010
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Цэнджав /хамба/ | Ярилцлагын дугаар: А 05
Нэр, цол хэргэм : Цэрмаа | Ярилцлагын дугаар: А 05
Нэр, цол хэргэм : Норжаа | Ярилцлагын дугаар: А 05
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
100
Хүснэгтийн дугаар :
ӨХЕЗ 009
судалгааны баг :
Team: Д

