Цогцолын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Цогцолын хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
815

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цогцолын хурал

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Ханбогд сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Мэргэн вангийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Ханбогд сум. Цогцолын хурал Б.Ренчиний 1979 онд эмхтгэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн жагсаалтад Цогцолын хурал хэмээх бүртгэгдсэн энэхүү хурал нь 1718 онд Гэлэгжанцан хэмээх гэлэн сахилтай хүн нэгэн дуган барьж Өлзийцогцол хэмээн нэрлэсэнээр уг хурлын эх суурь баригджээ.Хожим нь 1913 онд 8-р Богд Жавзанданба хутагтаас “Минжүүрчойдлин” хэмээх нэр шагнагдсан байна.Цогцолын хурал нь цагийн хурал байсан бөгөөд Янсанядам сахиустай сарын дүйцэн өдрүүдээр хуралддаг бусад үед нэг тахилч лам мөнх зултай хурал байжээ.Энэ хурал 1920-иод оны үед хаагдсан бололтой.Одоо дуганын туурь ором мэдэгдэхгүй болсон. /Монгол улсын үндэсний төв архив. ФА – 11, д – 1, -хн -374/

Байршлын тайлбар :
Том том чулуутай хадан цохион дунд хийдийн туурь байна. Энэ цохио нь Галбын уулын үргэлжлэл бололтой. Маш үзэсгэлэнтэй газар байна.

GPS хаяг :
North 43° 05’  East 107°  25’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 700 Side2: 700 Side3: 700 Side4: 700 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн туурь нэлээд сайн хадгалагдан үлдсэн байна.Сүм дугана нь нурсанч туурь довжоо нь хөдлөөгүй хэвээрээ байна. Тиймээс энэ нь ийм сүм ийм дугана байна гэж шууд хэлэхэд болохоор байна. Маш том том дугана дацантай сүрлэг сайхан хийд байжээ. Сүм дугана нь гурван хэсэг газар бөөн бөөнөөрөө тасарсан маягтай баригджээ. Зүүн урд нэг хэсэг том дуганатай энд нэг том дугана, дөрвөн жижиг дацан, жас, гал тогоо, хоёр байшин, найм ёсөн гэр байсан байна. Энэний цаад цохионы ард хоёр зэрэгцээ том дугана, гэрийн ард хоёр зэрэгцээ дацан, жас, гал тогоо байна. Түүний баруун талд нэг том дугана, мөн нэг том гэр дугана, жижиг сүм, жас нэг суварга байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1718 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
100 орчим лам

Хүснэгтийн дугаар :
ӨГХБ 056

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors