Дэмчигийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Дэмчигийн хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дэмчиг

Төвд нэр Уайли:
*bde mchog grwa tshang

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
813

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дэмчигийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Ханбогд сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Мэргэн вангийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Ханбогд сум. Дэмчигийн хийд Ноён хутагт Д.Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ хийдийн нэг /Галбын уулын гурван хийдийн нэг/ болох Дэмчигийн хийдийн туурь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий.Энэ хийдийг ноён хутагт Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын хийд ч гэж нэрлэдэг.Дэмчигийн хийд бол давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвд маягийн хоёр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоёр гэр, эргэн тойрон жижиг дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том дааман хаалгатай байжээ.Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндээ /сэхээвч/ байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ.Сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ.Эдгээрийн үлдэгдэл одоо бий. Холбогдох эх сурвалж: 1.Хамтын бүтээл “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлс” УБ 1999 2.Манлай сумын харьяат өндөр настан Шарвын Лувсанцэдэв гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.17/

Байршлын тайлбар :
Галбын уулын дотор энэ хийдийн туурь байна. Сумын төвөөс урагшаа 11 км-т оршино. Их хад цохиотой газар Улаан сахиусын сүм эндээс хойшоо 2-3 км-т байна. Цагаан овоо нь зүүн хойно мөн 4-5 км-т байна.

GPS хаяг :
North 43° 07’  East 107°  07’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 200 Side2: 200 Side3: 200 Side4: 200 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гадуураа хэрмэн хашаатай хашаан дотор давхар хэрмэн хашаатай. Тэр дотор ороход нэг гол дугана баруун зүүн талд нэг нэг дагавар сүмтэй, гол дуганын ар талд нэг дугана хойноо сүмтэй мөн арын дуганы зүүн талд ардаа өргөө гэрийн буурьтай өөд өөдөөсөө харсан хоёр хөндлөн сүм байна. Мөн арын дуганы баруун талд зүүнтэйгээ арай бага өөд өөдөөсөө харсан сүм байна. Ард талдаа хоёр жижиг гэрийн буурьтай. Түүний урд талд бас нэг тусгай талбар дээр нэг сүм, хашаан дотор гурван гэрийн буурь байна. Хашааны ар талд найман дэлбээтэй цэцгийн хэлбэртэй нэг том дэлбээ бүртээ нэг жижиг нийт 9 суварга байжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Говийн ноён догшин худагт Данзанравжаа | Ярилцлагын дугаар: 024, 003

Сэргээн байгуулагдсан огноо :

Тэмдэглэл :
Говийн ноён хутагт Данзанравжаагийн говь нутагт байгуулсан

Хүснэгтийн дугаар :
ӨГХБ 054

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :

Архивын зургууд :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors