Суваргана хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Суваргана хурал,Цагаан суварганы хийд,Сайншандын хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
775

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан суваргын хурал /Сайншандын хурал, Суврагын хурал/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Сэврэй сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Чүлтэм гүний хошуу, Балдан засгийн хошуу, Говь гурван сайхны хошуу/ сайн ноён хан ёст бэйсийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Сэврэй сум. Цагаан суваргын хурал. /Сайншандын хурал./ Хуучин Сайн ноён аймгийн Балдан засгийн хошуу одоогийн Сэврэй сумын төвийн урд талд энэхүү хурал төвхнөж байжээ.Үндсэндээ Сэврэй уулын зүүн өвөр,зүүн талд нь Номгон,Зөөлөн зэрэг уул бий.Сайншандын хурал хэмээсэн нь хажууд нь Сайн ус гэдэг задгай ус байсантай холбоотой нэрлэж байсан бололтой.Энэ хурал их,бага 2 дуган,Зурхай,Дуйнхор,Манба,Жүд 4 дацантай,4 жастай,гол сахиус нь Дамдинчойжоо сахиустай байв.Цагаан суварганы хурал нь цагийн хурал байсан боловч тогтмол лам нар ээлжээр сууж цогчингоо өдөр тутам уншдаг,харин сарын дүйцэн өдрүүдийн хурлаар 40-50 лам цуглаж хурдаг байжээ.Лам нарын дотор Пүрэв зурхайч,Ням ловон,Сандаа аграмба,Ёндон унзад,Гончигсүрэн гэсгүй,Дэнзэн гэсгүй нарын томоохон лам нар мяндагтнууд байжээ,Жүгдэрдэмидийн суварга,Намжилын суварга нэртэй 2 эртний суварга байсан нь Цагаан суваргын хурал гэсэн нэрийн үүсэл ч байж болох юм.21 тооны цам гардаг ,хайлан хурж майдар эргэдэг ба мөн ганжуур эргэдэг байжээ.Энэхүү хурлыг Эрдэнэ ханбо Шаврон Сономванжилын 5-р үеийн хувилгаан Шагжбал Төр гэрэлтийн 18-р /1838/ онд засаг гүн Авирмэдийн үед Сайн ус хэмээх газар үүсгэн байгуулж Ганжуур, Данжуур зэрэг номыг хурж эхэлсэн тухай архивийн баримт үлджээ.Тус хурал нь 1933 онд хаагдан хоосорч үлдсэн цогчмн дуганыг сумын сургуулийн дотуур байрны барилгад оруулж зарим дуганыг аж ахуйн склад агуулахын зориулалтаар ашиглаж байжээ. Цагаан суваргын хурал нь нүүдлийн соёл иргэншил бүхий монгол оронд нийтлэг байсан түр цагийн хурал дотор нилээд томоохонд орох хурал номын газар байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Сэврэй сумын өндөр настан Дашийн Хайвжунай гуайтай хийсэн ярилцлагаас./2007.05.29./ 2.Сэврэй сумын Засаг даргын орлогч Пүрэвийн Жамба гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.05.30./ 3.Улсын Үндэсний төв архив ФА – 63, д – 1, хн – 142

Байршлын тайлбар :
Сэврэй сумын яг урд туурь байна. Сэврэй уулын зүүн өвөр дээр байна. Эргэн тойронд байх уул ус нь: Сангийн далай,Түвшин хайрхан, баруун талд нь Сайшаал гэж задгай ус, баруун талд нь Бунхан шар гэж тал байна.Сумын баруун хойно тахилгат Сэврэй хайрхан, Дашноров, Баянсүмбэр, зүүн тал нь Бунхан шар зүүн хойно нь Хар овоо, хойд талд Шар овоо зүүн талд нь Хөх овоо байна.

GPS хаяг :
North 43° 59’  East 103°  16’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 350 Side2: 350 Side3: 350 Side4: 350 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
1938 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ӨГСВ 009

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
45-50 лам
40 орчим лам

Хүснэгтийн дугаар :
ӨГСВ 006

судалгааны баг :
Team: Е

Д.Хайвжунай


Аман түүх

Пүрэвийн Бямба


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :