Дашсампиллин хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Дашсампиллин хийд,Найман отогийн хурал,Цохиотын хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашсампиллин

Төвд нэр Уайли:
*bkra shis bsam 'phel gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
806

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цохиотын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Манлай сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Со засгийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Манлай сум, Цохиотын хурал Хуучин Түшээт хан аймгийн Эетэй гүний хошуу одоогийн Манлай сумын Гурванхараат гэдэг нэртэй газар энэхүү Цохиотын хурал хэмээх хийд төвхнөж байжээ. Энэ хурал анх үүсгэн байгуулагдсан тухайд “...Түшээт хан аймгийн засаг Жагбаралын хошуунд гэлэн Пунцаг нар тэргүүлэн 1845 онд оточ маналын хурал байгуулж нүүж яваад Цохиотын усанд чулуун сүм бариулж суурьшсан боловч газар тохиромжгүй учир туслагч Лагнайдоржийн заавраар нүүж Сайншандад бууж суурьшив. Модон сүм , байшин зэргийг барьж 30 шахам жил болоод 1921 онд хуйхуунууд ирж сүйтгэсэн учир нүүж Цохиотын шар тойромд буусан. Шүтээний хийдээс жаяг, дэгтэй...” гэсэн түүхийн баримт эдүгээ архивын фондонд хадгалагдан үлджээ. Энэхүү Цохиотын хурал нь отчийн хурал нэртэй хийд байжээ. Гурванхараат гэдэг нь Хөгшин хайрхан, Дундад хайрхан, Хүүхэн хайрхан гэсэн овоо бүхий гурван уулнаас бүрдэх бөгөөд Дундад овоог нь тахидаг байв. Мөн баруун тийш 20-иод км-т Сүм суварга уулыг тахина. Цохиотын хийдийн дэргэд Галбын гурван хийдээс тасарсан Сахиусын сүм гэж нэг жижигхэн сүм байв. Цогчин дуган, майдар, мамба, дарь эх, хайлан, тарвуу гэсэн 6 дугантай, 5 жастай, 40 орчим ламтай байсан ба гол шүтээн нь Янсан Ядам бурхан байжээ. 20-иод лам нь гэлэн сахилтай байсан ба Намсрай хувилгаан, Агаа унзад, Найдан унзад, Жигжид унзад, Цэдэвдорж унзад, Санжмятав унзад, Рагчаа лам зэрэг томоохон лам мяндагтнууд байв. Цохиотын хийд нь цам гардаггүй , харин майдар эргэх, хайлан хурах, ганжуур эргэх, сор залах, нүгнээ сахих зэрэг шашин номын зан үйлийг тогтсон дэг жаягийн дагуу тодорхой хугацаанд хийж жигдэрсэн бэсрэгхэн хийд байжээ.1931 оны сүүлчээр цаг үеийн байдлаас шалтгаалан лам нарын зарим нь дүрвэж зарим нь баривчлагдсанаар хийдийн хурал ном хаагдан 1932 оны дунд үеэс сүм дуган нураагдсан байна. Холбогдох эх сурвалж: 1. Тагнуулын ерөнхий газрын архив. Ф – 1, д – 3, х.н - 51 2. Манлай сумын иргэн өндөр настан Цохиотын хийдийн шавь асан Шаравын Лувсанцэдэв гуайтай хийсэн ярилцлагаас / 2007.06.17/ 3. Л.Мажаа “ Өмнөговь аймаг бага толь-1” УБ 2001.

Байршлын тайлбар :
Цохиотын туурь нь сумын төвөөс 80 км-т оршино. Энэ газар урьд нь Өехий бригад төвлөрч байсан. Ар талаараар цохио хадтай. Зүүн талд нь Өнгөт хайрхан зүүн урд талд нь Дундад хараа, одоо Өгөөмөр багийн нутаг юм.

GPS хаяг :
North 43° 38’  East 107°  06’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 350 Side2: 350 Side3: 350 Side4: 350 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн баруун талд хоёр том дугана зүүн өмнө талд жас нь байна. Тэр хоёрын баруун хойд талаар нэлээд олон жижиг сүм барилга байна. Лав зууван дөрвөлжин хоёр, тэг дөрвөлжин гурван сүм тэрний хойд талаар хоёр зэрэгцээ чулуун суварга эдгээр сүмүүдийн зүүн урд талд хоёр чулуун жас өргөөтэйгээ байна. Туурийн зүүн талд нэг гэр хэлбэртэй чулуун дугана өмнө нь нэг дөрвөлжин сүм нэг суварга зүүн хойд талд нь нэг дөрвөлжин сүм байшингийн буурь байна. Бригад төвлөрч байсан учир зарим барилга байгууламжийг ашиглаж байсан бололтой.

Сүм хийд байгуулагдсан он :
1845 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
50-д лам

Хүснэгтийн дугаар :
ӨГМН 048

судалгааны баг :
Team: Е

Шаравын Лувсанцэдэв


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors