Баянбулагийн хурал / сүм /
Read in English
Сүм хийдийн нэр :
Баянбулагийн хурал / сүм /,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
811
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Баянбулгийн хурал
Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй
Байрлах аймаг :
Өмнөговь
Сум :
Манлай сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Со засгийн хошуу
Товч түүх :
Өмнөговь аймаг Манлай сум, Баянбулагийн хурал Одоогийн Манлай сумын нутагт 1783 оны харагчин туулай жилд Баянбулаг хэмээх газар Эрдэнэ үүлийн сүм байгуулав гэсэн архивын баримтыг нягтлан үзвээс энэ сүм нь цагийн хурлын сүм байсан бололтой. 19-р зууны сүүлч үеэр энд 10 шахам ламтай цагийн хурал хурдаг байсан ба бусад үед тахилч лам мөнх зулбүхий хурал байжээ. Уг хурал 1910-аад оны үеэс эхлэн тодорхойгүй шалтгааны улмаас хурал номын үйл ажиллагаа зогссон байна. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Хурлын туурь сумаас хойшоо 20 гаруй км зайд Өехий бригадын нутагт оршино. Баянбулаг гэж дэрстэй сондуултай намгархаг задгай ус байгаагийн хойт дэнж дээр байрлаж байна.Таруухан барьсан байшин барилгатай эргэн тойрон уул байна.Тэр хэсэгтээ халгай, нарийн хайрга,элс холилдсон хөрстэй. Дэмчигийн тууриас зүүн тийш 50 км.
GPS хаяг :
North 44° 13’ East 106° 48’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 200 Side2: 200 Side3: 200 Side4: 200 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энд таруудуу байрлалтай арваад шавар байшингийн туурь арай мэдэгдэхээр тод үлджээ. Ер нь ихэнх туурь нь газартай тэгширч мэдэгдэхгүй болсон байна. Энэ хэдэн байшингийн дотор нэг том дугана, ард нь нэг жижиг сүм зүүн талд нь жас гал тогоо нь байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1783 оны харагчин туулай жил
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-д лам
Хүснэгтийн дугаар :
ӨГМН 043
судалгааны баг :
Team: Е