Долоо заг сүм
Read in English
Сүм хийдийн нэр :
Долоо заг сүм,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
799
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Долоон сүмийн хийд / Долоон шар загийн сүм/
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Өмнөговь
Сум :
Баян-Овоо сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Түшээ гүний хошуу
Товч түүх :
Өмнөговь аймаг Баян овоо сум. Долоон сүмийн хурал Академич Бямбын Ренчингийн 1979 онд эрхлэн нийтлүүлсэн, “БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн жагсаалтанд Долоон сумийн хийд хэмээх нэрээр бүртгэгдсэн энэ хурлын газар нь хуучин Мандал овоо сумын нутаг дахь Долоон шар заг гэдэг газар оршиж байжээ.Харин одоогийн Баян овоо сум хуучин Эрдэнэ сумаас тасарч бие даасан сум болж байгуулагдаад 1958 онд энэхүү Долоон ашр заг гэдэг газар сумын төв нь төвлөрчээ.Хожим нь 1972 оны үеэс Долоон шар заг хэмээх энэ газрыг Эрдэнэцогт хэмээн нэрлэх болсон байна.Энд байсан Долоон сүмийн хурал нь 1840-өөд оны үед байгуулагдсан бөгөөд 70 гаруй жил оршин тогтнож 1920-иод оны эхээр хаагджээ.Энэ хурал нь 3-4 зоч лам ээлжлэн сууж байдаг зодын хурал байсан болотой.Одоогоор тус хурлын талаар их сурвалж мэдэээлэл байхгүй байна. /Мандал овоо сумын иргэн Бархүүтэй хийсэн ярилцлагаас 2007.05.27/
Байршлын тайлбар :
Баян-Овоо сумын зүүн өмнө захад сондуулын дунд хурлын туурь байна. Битүү бут сондуул ургасан учир туурин дээрхи сүм дугана айлын буурь ялгагдахгүй болжээ. Ойр байгаа газар усыг нь нэрлэвэл зүүн хойд талд Тогоо уул, зүүн талд Өлзийт зүүн өмнө талд Хүүхдийн овоо гэж байна. Тогоо хайрханыг тахидаг гэнэ.
GPS хаяг :
North 42° 57’ East 106° 07’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 300 Side2: 300 Side3: 300 Side4: 300 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Битүү бут сондуул байна. Буурь гэж мэдэгдэх зүйл алга байна. Дээр нь сумын төв олон жил байрласан учир их хэмжээгээр хогширсон байна. Сүм хийдийн үлдсэн юм гэвэл ганц нэг хөх тоосгоны хагархай байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1840-өөд он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
100 орчим лам
200 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
ӨГБО 031
судалгааны баг :
Team: Е