Хар цохион хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Хар цохион хүрээ,Гүн худгийн дугана,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Буянт сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Ховдын хязгаарын Тариачин хошуу

Байршлын тайлбар :
Ховд аймгийн Буянт сумын нутаг Хар цохио гэдэг газар нь Хар ус нуурын баруун биед Алтайн нурууны салбар уулсын бэлд байх ямаан харгана голлон ургасан элсэрхэг хөрстэй намхан толгод бүхий газар юм. Энэ газар Алтайн нурууны дунд бүсэд хамаарна. Ойр хавьд урсгал ус, нуур цөөрөм байхгүй. Хүн, мал бүгд худгийн усаар амь зууна. Ховд хотоос 25 км, Буянт голоос 20 орчим км зайтай. 1950-д оны үеэс хуучин хүрээний туурин дээр Бяунт сумын Хар цохио багийн төв байгуулагдсан байна. Хүрээний лам нарын тахиж байгаад хожим нурж алга болсон овооны үлдэгдэл бий.

GPS хаяг :
North 47° 48’  East 091°  40’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 6 Side2: 6 Side3: 3,50 Side4: 10 Side5: 11 Side6: 16

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
1950-оны үеэс хүрээний туурин дээр багийн төвийг байгуулахдаа хүрээний гол тууриас арай хойно Хар цохио нэртэй уулын бэлд байгуулсан. Багийн төвийн гол барилга нь контор, соёлын төв, халуун ус зэрэг байжээ. Тэдгээр барилгууд хүрээний гол тууринаас 300-500 орчим метр зайтай баригдсан учраас хуучин хүрээний тууринаас хэд хэдэн жижиг барилга, нэгэн гэрийн чулуун шалтай буурь хадгалагдаж үлдсэн. Харин хүрээний барилгуудыг нураан чулуу, тоосго, шаврыг багийн төвийн барилгыг барихад ашигласан байна. Иймээс туурин дээр зөвхөн чулуун голдуу туурь, суурийн үлдэгдэл бий. 1990-д оноос хойш багийн төвийн барилгуудыг нутгийн иргэд хувьчлан авч нураан зөөсөн ихэнх нь эвдэрч, ганц нэгэн жижигхэн барилга үлдсэнийг иргэд эд хогшил хадгалах агуулах болгосон. Гэхдээ эдгээр барилгууд хүрээний бус хожим багийн төвд баригдсан барилга болно. Сүүлд багийн төвд гаргасан худаг дарагдан ажилгүй болжээ. Одоо зун, намрын цагт малчин айлууд хуучин багийн төвийн баруун урд талд шинээр гаргасан худгаас ус авч уудаг.

Сүм хийд байгуулагдсан он :
1880 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
30 лам

Хүснэгтийн дугаар :
ХОБУ 089

судалгааны баг :
Team: Б

Газрын зураг :