Шар цөхийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Шар цөхийн хүрээ,Дашчойлин хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашчойлин
Төвд нэр Уайли:
*bkra shis chos gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
11
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Шар цөхийн хүрээ /Дашчойлин, Шавийн хүрээ/
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Увс
Сум :
Өмнөговь сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Дөрвөд далай хааны хошуу
Товч түүх :
Увс аймаг. Өмнөговь сум. Шавийн гэгдэх Шарцэхээн хүрээ /Шар цохио гэх хадтай газрын нэр сунжирж ийнхүү нэрлэгдэх болсон ажээ/ Одоогийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Ховд голын орчимд байсан энэ хүрээ нь 1870-аад оны сүүлчээр Улаангоомын хүрээнээс тасарч Намирын хүрээнээс 10 гаруй км зайд даавуун асар барьж тэлүүр дуган болгон хурж эхэлснээр уг хүрээний түүх эхэлжээ. Тухайн үедээ Дашчойлин хэмээх нэртэй болсон байна. Шар цохион хүрээний үүсэл хөгжил хурал номын дэг жаягийн тухай Тагнуулын Ерөнхий Газрын Архивт дараах баримт хадгалагдаж байна. 1937 оны 2-р сард бичигдсэн энэхүү баримтанд “...Энэ хүрээ эргэн тойрон 2500 метр газрыг харьяалан оришж байжээ.Нийт 5 дугантай, Хоёроос долоон жангийн хэмжээтэй.Батжил суурьшил дунд зэрэг.Намжир үзэсгэлэнгийн талаар муу бус бөгөөд зун цагт Намирын хүрээний дээд талаар хагас өртөө хэртэй газар нүүж ирээд даавуу асар барьж дуган болгон хурал хурна.1938 оны үед 263 ламтай.Энэ хүрээ 1879 онд /туулай жил/ Улаангомын хүрээнээс тасран салж Дашчойлин хэмээх дацан болон тогтсон.Улаангомын хүрээнээс авсан дэг дэглэмтэйгээр хурлын ном уншина.Байгуулагдаад 58 жил болжээ.Энэ хүрээний “Гандандүйсүмшадавдаржалин” гэх /Цаннид/ дацан гал бичин жил /1896 он/-ийн намрын эхэн сарын арван зургааны өдөр Содов лам удирдан байгуулсан бөгөөд хаврын дунд сард арвантав хоногийн хуралтай.Хаврын адаг сард гуч хоногийн хуралтай зуны эхэн сард морь хоногийн хуралтай өвлийн эхэн сард арвантав хоногийн хуралтай.Өвлийн дунд сард гуч хоногийн хуралтай.Бүх жилд хурах хурал найм болно.Шар цэхэйн хүрээний “Санагчойнхордаржалин” хэмээх Жүд дацангийн жаягт уг дацанг ХҮ жарны төмөр үхэр жил /1901 он/-ийн хаврын дунд сарын аравны өдөр Цүлтэмдагдан, Гаваатогмид нарын хоёр лам удирдан анх 35 ламтай хурж эхэлсэн.1937 онд 50 лам хурж байжээ.Энэ дацанд жил бүрийн хаврын эхэн сард таван өдрийн хуралтай.Хаврын дунд сард арвандөрвөн өдрийн хуралтай.Хаврын адаг сард таван өдрийн хуралтай.Зуны эхэн сард дөрвөн өдрийн хуралтай, зуны дунд сард таван өдрийн хуралтай, зуны адаг сард таван өдрийн хуралтай, намрын эхэн сард найман өдрийн хуралтай, намрын дунд сард хоёр өдрийн хуралтай, намрын адаг сард дөрвөн өдрийн хуралтай.Өвлийн эхэн сард дөрвөн өдрийн хуралтай, дунд сард зургаан өдрийн хуралтай, өвлийн адаг сард дөрвөн өдрийн хуралтай.Эдгээр дурьдсан саруудад мөнхүү хурлуудыг дутагдуулахгүй хурах ёстой...” хэмээн бичсэн байна. Уг хүрээ 1937 оны намар бүрмөсөн хаагджээ. Мөн Шар цохион хийдийн түүхтэй Жа лам хэмээх халимаг гаралтай Дамбийжанцангийн намтар амьдрал үйл ажиллагаа тодорхой хугацаанд холбогдож байжээ. Тэрбээр 1911 онд монголд орж ирснийхээ дараа Шар цохион хүрээнд хэсэг зуур сууж байх үедээ уг хүрээг өргөтгөн бэхжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байжээ. Тэр ч бүү хэл Дамбийжаагийн сүүлчийн хатан явсан Шаваа хэмээх эмгэн 1970-аад оныг хүртэл Өмнөговь суманд амьдарч байгаад насан өөд болжээ. Холбогдох эх сурвалж: 1. Тагнуулын Ерөнхий Газрын Архив. ФА – 1 , д – 3 , хн – 5 2. Өмнөговь аймгийн Улиастай багийн иргэн өндөр настан Өлзийсүрэнтэй хийсэн ярилцлагаас.
Байршлын тайлбар :
Ховд голын зүүн талд Шар Цэхэ гадаг газарт хүрээний туурь бий. Газрын оноосон нэр нь Шажинбадрахын улаан. Энэ улаан уулын өвөрт хүрээ байв. Улаан уулын оройд тахилгатай овоо бий. Хүрээний лам нар хүний хийморь сэргэдэг хэмээн тэр овоог босгосон гэнэ. Одоо энд Өмнөговь сумын Мүнжиг багийн төв байгаа. Багийн төвд малчид зунаар бусад улиаралд байнга нутаглана. Ингэж байнга нутаглах тул хүмүүс харгана, бургасаар гэр, малын хашаа хороо их барьсан. Хөрсний элэгдэл, элсний нүүдэл их өртсөн байгаагаас гадна хүрээний туурийн зарим нэгэн хэсэг нь хашаа хорооны газарт оржээ. Багийн төвд хүн эмнэлэг, бага сургуультай, хүн амын төвлөрөл ихтэй гэж болно. Хүрээний туурийн дэргэдүүр Ховд аймгаас Баян-Өлгийн Хар тарвагатайгаас нүүрс тээвэрлэх машин өвөл, хаврын улиралд байнга явна. Хүрээний ойр хавьд өөр тахилга байхгүй боловч зүүн өмнө зүгт нь 200 гаруй км газарт төрийн тахилгатай Алтан хөхий уул байгаа. Сүмийн туурийн баруун талд 5-6 км газар голын цаад эрэгт Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум байна. Тус сумын казах иргэд сүүлийн жилүүдэд Ховд голыг гатлан ирж мал хариулах болсон. Энэ бүхэн сүмийн туурийн орчны газрын хөрсний элэгдлийг нэмэгдүүлэн, тэр нь туурь улам бүр алга болж газар эдгэрэн тэгширхэд хүргэж байна.
GPS хаяг :
North 48° 55’ East 091° 15’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 400 Side2: 200 Side3: 500 Side4: 200 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хүрээний туурийн гол хэсэгт гурван барилгын туурь тод үлдсэн. Гадуурхи хэрэмний суурь маш бүдэг. Гурван барилгын зүүн урд талд 26, ар талд эхний эгнээнд 16, арын эгнээнд 26 бүгд 68 ширхэг жижиг байгууламжийн буюу бидний ойлголтоор лам нарын гэр сууцны буурь бий. Хүрээний тууринаас барилгын тоосго, дээврийн цутгамал хавтан, элдэв зоос, мөнгө, тахилгын сав суулгын үлдэц одоо ч элбэг олдоно. Нутгийн иргэд ухаж төнхөх хүрээний туурийн дэргэд бууж айлсах зэргийг хориглоно, зөрчвөл хүүхэд өвдөнө, гэх мэтээр цээрлэнэ. Хүрээний дээр өгүүлсэн гурван барилгын туурь нь газраас 20-30 см товойж өргөгдсөн, харин лам нарын сууцны гэж байгаа тууриуд тийм ч тод бус. Хэдэн жилийн дараа мэдэгдэхээ болих боломж бүрдсэн. Нутгийн хүмүүс хүрээний эд зүйлийг зүүн хойт талд долоон км-т газар ухан булсан гэж ярилцдаг. Бид тийм ул мөр үзээгүй, иргэд өөрсдөө бас мэдэхгүй гэнэ. Харин сүмийн туурийн зүүн урд талд нэг хэсэг газар эд зүйлийг шатаасан гэх бөгөөд сайн харвал ул мөр мэдэгдэнэ, газрыг ухаж үзвэл шатсан үнс хар шороо гардаг. Нэ хүрээ дөрвөд хошууны хамгийн том хүрээ байжээ. Энд хэсэг хугацаанд Дамбийжанцан лам сууж байсан нутгийнхан одоо түүнийг сайнаар дурсах нь олон билээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1870-аад оны сүүлчээр
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
300-с илүү
Хүснэгтийн дугаар :
УВӨГ 004
судалгааны баг :
Team А
