Дашдаржаалин хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Дашдаржаалин хийд,Дэвсэн булагийн хүрээ,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашдаржаалин

Төвд нэр Уайли:
*bkra shis dar rgyas gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
398

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дэвсэнбулагийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Төв

Сум :
Эрдэнэсант сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Зоригт вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Эрдэнэсант сум, Дэвсэн булгийн хүрээ / Дашдаржаалин хүрээ/ Хуучин Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт сумын төвөөс баруун урагш 30 орчим км зайд Дэвсэн булгийн рашааны дээд үед энэ хүрээ төвхнөж байжээ. 1886 онд тус хошууны Жүн ван Одсэрбазарын үед Дашдаржаалин хийдийг дэвсэн булагт байгуулж мамба, чойр, дүйнхор, ганжуур , ерөөл зэргийг хуруулж эхэлсэн байна. Энэ тухай Монгол улсын үндэсний төв архивт “...Дашдаржаалин хүрээг Бадаргуулт төрийн арванхоёрдугаар / 1886/ онд засаг төрийн жүн ван Одсэрбазарын үед хувилгаан Галсанжамц шашин хурлыг дэлгэрүүлэхээр Дэвсэн булаг хэмээх газарт дээдийн түмэн өлзийг бататгахаар намба, чойр, дүйнхор, цам, ганжуур ,ерөөлийн зэрэг цаг цагийн хурал номыг үүсгэн үйлдүүлжээ...” хэмээн бичсэн эх баримт хадгалагдаж байна. Дэвсэн булгийн хүрээ нь рашаанаас хойш 2 км зайд голд нь цогчин дуган, 10-12 сүм дуган хойр эгнээгээр байрласан , дугануудын ард хоёр том суваргатай байжээ. Энд зуны эхэн салрд майдар эргэдэг, намрын эхэн сард хайлан 45 хоног хурдаг, хайлангийн дараа нүгнээ сахидаг. 75 цамтай, зуны эхэн сард майдрын дараа нэг удаа өвлийн адаг сард арван хангал хурсны дараа нэг удаа тус тус цам гаардаг байжээ. Дэвсэн булгийн хүрээний хойд энгэрт байгуулсан Гүдэн хэмээх дуган нь 4 баганатай, чулуун шалтай байсан бөгөөд чулуун хэрэм , засмал чулуун хавтангууд дээр тал бүр тийш харуулсан хэрэм шувуу зэрэг амьтдын дүрстэй байжээ. Дэвсэн булгийн хүрээ нь 1936 оны сүүлч үеэс бүрэн хаагдаж сүм дуган нь эзгүйрэн улмаар 1938 оны хавраас эхлэн сүм дуганыг нь буулган нурааж эхэлсэн байна. Одоо уг туурин дээр 10-12 байгууламжийн туурь тод мэдрэгдэнэ. Одсэрбазар гэдэг нь нутгийн ардын дунд О ван гэгдсэн хүн бөгөөд Бээжинд байнга суудаг Манжийн хаанд ойр шадар явдаг хүмүүсийн нэг байжээ. Хувилгаан Галсанжамц нь харъяат хошууны дөтгөөр зэрэг тайж Цэрэнжавын дөрөвдүгээр хөвгүүн, сүсэгтэн олонд хүндлэгдэн Долцан хувилгаан хэмээн алдаршиж явсаар нас барсан хойно нь 1912 онд сул эм / нөхөрт гараагүй эмэгтэй/ Өөлдийн хөвгүүн Дашдэндэвийг дараах дүрийн хувилгаанаар тодруулжээ. Холбогдох эх сурвалж: 1. Монгол улсын үндэсний төв архив. ФА 11, д – 1, хн – 374 2. Ж. Балжинням “ Баатрын босготой нутаг” УБ 2003 3. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 4. Эрдэнэсант сумын Дашгоманлин хийдийн ловон Төмөрбөстэй хийсэн ярилцлагаас 2007.10.07

Байршлын тайлбар :
Сумын төвөөс баруун урагш 30 орчим км-т 5-р багийн нутаг тал хээрийн бүсэд Дэвсэгийн рашааны хойд талд бий. Тууриас рашааны овоо баруун урд 500 орчим метрт бий.Энд Дэвсэгийн рашаан хэмээх жилийн дөрвөн улиралд оргилдог хүхэрт рашаан бий.

GPS хаяг :
North 47° 21’  East 104°  12’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дэвсэн булагийн рашааны овооны хойно дэрс, харгана ургасан хүрээний туурь буурь хэмээх энэ дэнжид уг хүрээний сүм дуганы нийт арван нэгэн байгууламжийн суурийн шороон далан тод мэдрэгдэнэ.Арван нэгэн туурь гурван эгнээ байх бөгөөд нэг эгнээнд дөрвөн сүм дуганы бололтой хоёр эгнээд мөн дөрвөн туурь арын буюу гурав дахь эгнээнд гурван жижиг суварганы туурь байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1886 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Зоригт вангийн хошууны ноён Жүн ван Одсэрбазар | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
1937 оны эхээр 300-гаад лам бай

Хүснэгтийн дугаар :
ТӨЭС 003

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Нэмэлт материал