Булнайн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Булнайн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
422

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Булнайн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Төв

Сум :
Эрдэнэ сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дархан чин вангийн хошуу. Б.Ринченгийн жагсаалтанд №422 хуучнаар Төв аймгийн Баянзүрх сумын нутаг гэж тэмдэглэгдсэн байна.

Товч түүх :


Төв аймаг Эрдэнэ сум.Булнайн хурал Сумын төвөөс зүүн хойш 38 км-т Булнайн хөндийн хэмээх уужим хөндийн эхэнд Нэвсэйгийн ойн хойд бие, Их Бага Цохио уулын баруун биед энэ хурлын туурь бий.1860-аад оны үед Дэндэв гавьж гэдэг хүний үүгэн байгуулсан гэх энэ хурал нь 2 модон дугантай 1920-иод оныг хүртэл 30 гаруй лам байнга сууж хурдаг байжээ.Харин 1920-иод оноос хойш тодорхой бус шалтгаанаар зөвхөн сар жилийн дүйцэн өдрүүдэд хурдаг цагийн хуралтай болсон байна.1934,1935 оны үед тус хурал хаагдаж 1940-өөд онд хурлын хоёр дуганыг нураажээ.

Байршлын тайлбар :
Эрдэнэ сумын төвөөс зүүн хойш 38 км газарт Булнайн хөндий хэмээх уужим хөндийн эхэнд өмнөд талд Нэвсээгийн ой хэмээх их ой модод /3 км/, баруун талаас нь Ангал хожуулын түвшин мод, зүүн талд Арасга, Их цохио, Бага Цохио зэрэг уулс байна. Туурийн баруун талд 300 метрт Хүрэн булаг хэмээх тунгалаг уст булаг зүүн талд 700-гаад метрт Таван модны гол хэмээх жижиг гол урсаж тууриас өмнө зүгт 1.5 км –т тус хоёр гол нийлнэ.

GPS хаяг :
North 47° 74’  East 107°  59’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 8 Side2: Ө 6 Side3: У 8 Side4: Ө 6 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын бүсийн өвс ургамал шигүү ургасан энэ газарт хоёр дуганы туурь байх бөгөөд нутгийн хүнээр заалгаж олно. Өвсний ёроол ёзоорыг яран үзвэл дуганын суурийн чулууны төв газрын хөрсөнд шигдээстэй байх ба эндээс багцаалж хэмжээ гаргаж болно.

Сүм хийд байгуулагдсан он :
1860-аад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дэндэв гавж | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
20-иод лам. Хоёр тахилч лам

Хүснэгтийн дугаар :
ТӨЭР 050

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :