Хийдийн сарьдаг

Read in English

Сүм хийдийн нэр :
Хийдийн сарьдаг,Номын хүрээ ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Төв

Сум :
Эрдэнэ сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дархан чин вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Эрдэнэ сум. Хийдийн сарьдаг /Номын хүрээ/ Сумын төвөөс хойш 90 орчим км Хангайн нурууны салбар уулс болох Арцат Сарьдагийн өвөрт анхдугаар богд Өндөр Гэгээн Занабазарын Номын хүрээ 1654-1680 оны хооронд энд төвхнөж байжээ. Өндөр Гэгээн Занабазарын үүсгэн байгуулсан энэ хийд нь 3 модон дугантай байсан бөгөөд энэ дуганууд нь 1930-аад оныг хүртэл бүрэн бүтнээрээ байж байгаад нураагджээ. 17-р зууны дунд үеийн монголын нийгэм улс төрийн байдлаас шалтгаалж 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээцагаан нуурт үүсч байгуулагдсан Өндөр гэгээний Шар бүсийн өргөө буюу Номын хүрээ нүүдэллэн явсаар дээр дурьдсан хугацаанд ийнхүү энд суурьшиж байжээ. Өндөр уулын бүсэд ой тайгын өвс ургамал битүү ургасан шавар намаг ихтэй энэ газарт морь буюу явганаар явж очино. Туурийн баруун талд Хийдийн нуур хэмээх тунгалаг устай жижиг нуур бий. Хийдийн нуураас Хийдийн гол эх авч Туул голд цутгадаг. Холбогдох эх сурвалж: 1.Сэдэвчилсэн лавлах “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлс” УБ 1999 2.Эрдэнэ сумын өндөр настан ахмад багш Дашдондог гуайтай хийсэн ярилцлагаас 2007.11.10

Байршлын тайлбар :
Эрдэнэ сумын төвөөс хойш 85 км газарт Хэнтийн нурууны салбар уулс болох Арцат сарьдагийн өвөрт Номын хүрээ буюу Хийдийн сарьдагийн туурь байх бөгөөд өндөр уулын бүсэд ой тайгын өндөр өвс ургамал битүү ургасан явган буюу мориор зорьж очих ба хус,бургас, хар мод, нарс холилдон ургасан баруун талдаа 100-гаад метрт Хийдийн нуур хэмээх тунгалаг уст жижиг нууртай. Хийдийн нуураас хийдийн гол эх авч Туул голд цутгадаг.

GPS хаяг :
North 47° 93’  East 107°  58’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын өвс ургамал битүү шигүү ургасан зургаан дуганы туурь өвсөн дотроос тод мэдрэгдэнэ. Дугануудын гадуур байсан хэрмэн хашааны туурь бараг мэдэгдэхгүй шахам болсон аялагчид болон амрагчдын жим байх ба тэдний босгосон чулуун овоо өмнө талд нь байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1654-1680 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Өндөр Гэгээн Занабазар | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
ТӨЭР 046

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Архивын зургууд :