Аралын дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Аралын дугана,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
451

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Аралын хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Төв

Сум :
Мөнгөн морьт сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дархан чин вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Мөнгөн морьт сум. Арлын дуган Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Мөнгөнморьт сумын төвөөс зүн хойш 30 км Хэрлэн гол, Хөөвөрийн гол хоёрын бэлчир аралд байсан нэг дуган бүхий Арлын хурлыг 1880-аад оны үед Тэнүүний хүрээний Чүлтэм гэлэн гэдэг хүн анх үүсгэн байгуулжээ. Энд зун, намрын улиралд дүйцэн өдрүүдээр Тэнүүний хүрээ, Хэрлэнгийн зүүн хүрээнээс лам нар гарч ирж ном уншдаг цагийн хурал байжээ. Гомбо шүтээнтэй, ихэвчлэн Магтаал, Ерөөл, Сандуйн жүд, Их манал, Дарьэхийн мандалшиваа зэрэг номуудыг голчлон хурдаг байсан уг хурал 1930-аад оны үед хаагдаж үлдсэн нэг дуганыг 1950-иад оныэхэр нураажээ.

Байршлын тайлбар :
Өндөр уулын ойн бүсэд сумын төвөөс зүүн хойш 30 км газарт /5, 6-р багийн зааг/ Хэрлэн гол Хөөврийн гол хоёрын бэлчир аралд байх нэг дуганыг нутгийнхан Аралын дугана хэмээн нэрлэх болжээ.Энэ арал нь дээрх хоёр голын усаар хүрээлэгдсэн дээд талын хэсгииг Бөхийн тохой, Доод талын хэсгийн Жирээ гэнэ. Хоёр голын эрэг дагуу мод бут бургасаар хүрээлэгдсэн арал юм.

GPS хаяг :
North 48° 22’  East 108°  44’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 6 Side2: Ө 4 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг арлын төв хэсэгт нэг дугана байсан гэх ба одоо туурийн ул мөр мэдэгдэх юмгүй, улаан чулуу шороо бүхий /тарваганы дош мэт/ овгор шороо үлдсэн байна. Арлын эргэн тойрон бургас, улиас, монос модоор хүрээлэгдсэн ба яг энэ Аралын дуганын туурийн орчим гурван хөгшин хар мод бий. Баруун хойд талд 100 метрт айлын өвөлжөө байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1880-аад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Чүлтэм гавж | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-15 лам. Хурал номгүй бусад

Хүснэгтийн дугаар :
ТӨММ 055

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Нэмэлт материал