Цагаан нуурын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Цагаан нуурын хурал,Нуурын жас,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
390
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Нуурын байшингийн хурал
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Төв
Сум :
Лүн сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Зоригт гүний хошуу
Товч түүх :
Төв аймаг Лүн сум. Цагаан нуурын хурал /Нуурын Байшингийн хурал/ Хуучин Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Лүн сумын нутагт сумын төвөөс баруун урагш 33 км-т Цагаан нуурын булан гэдэг газар Монгол уулын хойно Туул голоос урагш 2 км орчимд нэгэн дэрст хөндийн голд энэхүү хурал төвхнөж байжээ.3 дугантай, 100 шахам ламтай, байнгын хуралтай энэ хийд 1870-аад оны үед байгуулагдсан ажээ.Зуны эхэн сард Майдар эргэдэг, намрын эхэн сард Ганжуур эргэдэг, намрын адаг сард 45 хоногийн Хайлан хурдаг байжээ.Харин Цам гадаггүй байсан байна.20-р зууны эхээр хийдийн тэргүүн лам нь Чойжилжав гэж хүн байв.Зарим өвөл хийдээс холгүй байх Хар чулууны өвөлжөөнд очиж монгол гэрт цагаан сарын хурлаа хийдэг байжээ.1937 оны эхээр лам нар баригдаад явсны даарахан удалгүй 3 дуганыг буулгаад ачиж явсан гэдэг.Одоо хийд байсан газарт 3 дуганы чандмалсан суурь байх бөгөөд туурийн зүүн талд 60-аад м-т Жасын худаг хэмээх нэртэй худаг одоо ч цэвэр устай хэвээр байна. /Лүн сумын харьяат Цагаан нуурын хуралд шавилж асан 87 настай Мөнхтогоо гуайтай хийсэн ярилцлагаас 2007.10.20/
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Лүн сумын төвөөс баруун урагш 33 км газар Цагаан нуурын булан гэдэг газар Монгол уулын хойно 2,5 км, Туул голоос урагш 2 км орчимд дэрст хөндийд Цагаан нуурын жас хэмээх бууц байдаг. Зүүн талд 2 км орчимд Дайжин хангай хэмээх тахилгат уул байна.
GPS хаяг :
North 47° 39’ East 105° 05’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 6 Side2: Ө 5 Side3: У 6 Side4: Ө 5 Side5: У 6 Side6: Ө 5
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Энд хоорондоо 20-30 метр зайтай чандмань хэлбэрээр байрласан гурван байгууламж /дуганы/ туурь чулуу газрын гадаргад шигдээстэй байна. Гурван туурийн зүүн талд 60 метрт Жасын худаг хэмээх одоо ч цэвэр устай ашиглагдаж байгаа худаг бий.
Сүм хийд байгуулагдсан он :
1880-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
30-аад лам
Хүснэгтийн дугаар :
ТӨЛҮ 019
судалгааны баг :
Team: Ж
