Давхарын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Давхарын хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
381

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Давхарын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Төв

Сум :
Zaamar sum

Баг :
Toson bag

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Цацан Бүрэг уулын хошуу

Товч түүх :


Төв аймаг Заамар сум. Давхарын хурал Заамар сумын төвөөс хойш 42 км-т Урт сайр хэмээх хавчиг жалгын хойд дэнж, Давхар уулын бэлд нэг модон дугантай мөн 5-6 гэр дугантай 50-иад лам сууж хурдаг байсан энэ хурлыг сүсэгтэн олон Давхарын хурал Давхарын хийд хэмээн нэрлэж байжээ.Байнгын хуралтай байсан энэ хийд нь Улаан Жамсран шүтээнтэй жижиг хэмжээний бархантай /гэр бархан/ Майдар эргэх, Хайлан хурах Нүгнээ сахих, Ганжуур эргэх, Сор залах зэрэг шашин номын зан үйлийг тогтсон дэг жаягын дагуу хийдэг байжээ.Уг хурлын сүүлчийн тэргүүн лам нь Жамин гавьж гэж хүн байв.Уг хурал нь модон болон гэр дуганы тоо, лам нарын тоо хурал номын цар хүрээ зэргээрээ багавтар хэмжээний хийд байсан бололтой. /Заамар сумын иргэн өндөр настан Алтангэрэл гуайтай хийсэн ярилцлагаас 2007.10.22/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Заамар сумын төвөөс чанх хойш 42 км газарт. Урт сайр хэмээх хавчиг хайлааст сайрын дунд биеийн ар дэнжид Давхар хэмээх тахилгат уулын өвөр бэлд энэ хийдийн нэг дуганы туурь бий. Туурийн ар талд Давхар хэмээх толгод бүхий жижиг уул, баруун биед 300 метрт Туул гол урсана. Хавчиг энэ жалгын ар дэнж уул толгодын бэлд буй.

GPS хаяг :
North 48° 29’  East 104°  33’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 10 Side2: Ө 6 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нэг дуганы туурийн суурийн чулуунууд байрнаасаа хөдөлж том том засмал дөрвөлжин чулуунууд үлдсэн байх ба өндөр өвс нэлээд ургасан байна. Мөн лам нарын сууц байшингийн суурь олон байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
40-50 лам

Хүснэгтийн дугаар :
ТӨЗА 024

судалгааны баг :
Team: Ж

Алтангэрэл


Аман түүх

Газрын зураг :

Нэмэлт материал