Наймны хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Наймны хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
279
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Наймны хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Төв
Сум :
Заамар
Баг :
4-р баг Одоогийн Өгөөмөр баг
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Цацан Бүрэг уулын хошуу
Товч түүх :
Төв аймаг Заамар сум. Найманы хүрээ Заамар сумын төвөөс хойш 18 км-т Ар Баясгалант , Өвөр Баясгалант хоёрын дунд Эрдэнэ уулын баруун бэлд Найманы хүрээ нэртэй хийд төвхнөж байжээ.18-р зууны дундуур энэ нутагт одоогийн Булган аймгийн хойд талын сумд болох Тэшиг ханатайгаас 8 өрх айл энд ирж сууришсан гэдэг.Ингээд энэ өрх айлуудын хүн ам үр хүүхэд өсөн нэмэгдэж Заамар суманд Наймныхан хэмээх овог бүлэг хүмүүс бий болжээ.Энэ овог бүлэг хүмүүсийн байгуулсан хурал номын газар нь энэхүү Найманы хүрээ аж.1850-иад оны дундуур байгуулагдсан гэх энэ хурал нь 2 дугантай нэг нь Гомбо шүтээнтэй нөгөө нь Махгал шүтээнтэй, 40-өөд лам хурдаг, байнгын хуралтай газар байжээ.Хурлын тэргүүн лам нь дандаа Наймныхнаас тэргүүлдэг байсан ба мөн хурдаг лам нарын ихэнх нь ихэвчлэн Найманы лам нар байдаг ажээ.Тус хурлын сүүлчийн тэргүүн нь Зундуй гавьж, гэсгүй нь Гончиг гэлэн гэж хүмүүс байв.1937 оны үед тус хурал хаагдаж 1938 онд 2 дуган нь нураагдан Заамар сумын ХБА-ийн бараа түүхий эдийн агуулах болон баригджээ.Найманы хурал бол хүрээ, хийд биш зөвхөн нэгэн овог отгийн хурал байсан бололтой. /Заамар сумын иргэн Баржингийн хуралд шавилж асан 82 настай Сандаг Алтан гэрэл гуай нартай хийсэн ярилцлагаас 2007.10.22/
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Заамар сумын төвөөс чанх хойш 19 км газарт Эрдэнэ уул баруун бэлд, зүүн хойд талд хойд Баясгалан, зүүн өмнөд болон урд талд Урд Баясгалан уул бий. Эдгээр уулс бүгд эртний тахилгатай бөгөөд эдгээр уулс хийдийн тууриас 300-600 метр зайд дөрвөн талд нь байрлана.
GPS хаяг :
North 48° 21’ East 104° 35’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 8 Side2: Ө 6 Side3: У 6 Side4: Ө 4 Side5: У 8 Side6: Ө 6
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энэ туурин дээр дөрвөн дугана, таван суварганы суурь мэдрэгдэх бөгөөд суурийн засмал чулуунууд газрын хөрсөнд шигдээстэй хэвээр баганы суурь бололтой том чулуунууд булгарч сууринаасаа хөдөлсөн байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
40-д лам
Хүснэгтийн дугаар :
ТӨЗА 023
судалгааны баг :
Team: Ж

