Баржингийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Баржингийн хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
382
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Гэлэнгийн хурал
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Төв
Сум :
Заамар
Баг :
2-р баг
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Цацан Бүрэг уулын хошуу
Товч түүх :
Төв аймаг Заамар сум. Баржингийн хурал /Гэлэнгийн хурал/ Баржингийн жас Хуучин Түшээт хан аймаг Цацал Бүрэг уулын хошуу одоогийн Заамар сумын нутагт сумын төвөөс баруун тийш 7 км-т Баржин уулын өвөр бэл Баржингийн шандны баруун талд энэ хурал байжээ.2 модон дугантай 1 дуган нь Дамдинчойжоо сахиустай, нөгөө дуган нь Лхам сахиустай байсан байна.2 дуганыг тус бүр Чүлтэм гэлэн, Ендөн гэлэн гэж 2 хүн тэргүүлж байв.Энэ 2 дуганд нийлээд 70-80 орчим лам хрдаг байжээ.Уг хурал байнгын ажиллагаатай байсан ба зуны эхэн сард Майдар хурдаг, намрын эхэн сард Ганжуур эргэдэг мөн Сор залдаг байжээ.Харин энд Цам гардаггүй байсан байна.Энэ хурлын Чүлтэм гэлэн гэж нутаг хошуундаа нэртэй эрдэм чадалтай хүн байсан тул уг хурлыг сүсэгтэн олон Гэлэнгийн хүрээ хэмээн нэрлэж байв.Баржингийн гэсэн нь дуганы хойд талын тахилгат уул хажуугийн шандны нэр ажээ.1890 онд байгуулагдсан гэх тус 2 дуган нь 1937 оны эхээр лам нар нь баривчлагдсанаар хаагдаж 1938 оноос эхлэн 2 дуганыг нураан сумын сургуулийн дотуур байр, улаан булангийн байшинд ашиглажээ.Одоо 2 дуганын суурийн чулуунууд газрын хөрсөнд шигдсэн байдалтай байх ба туурийн голд маш их ухагдсан байна.Тууриас хойно 100-гаад метр-т Хятадын хөрөнгө оруулалттай алтны уурхайн конторын 2-3 байшин байдаг. /Заамар сумын иргэн Баржингийн хуралд шавилж асан 82 настай Сандаг гуайтай хийсэн ярилцлагаас 2007.10.22/
Байршлын тайлбар :
Заамар сумын төвөөс баруун тийш 7 км газарт ой хээрийн бүсэд Баржингийн шанд хэмээх газар хоёр дуганы туурь бий. Туурь нь Баржин хэмээх хадархаг өндөр уулын өвөр бэлийн дэвсэг дээр байх бөгөөд өмнөд талд Заамарын хөндий цаана нь Аргалын нуруу баруун талд 500-гаад метрт Цахиур толгой зүүн талд 200-гаад метрт Холбоо толгой хэмээх жижиг толгод байна.
GPS хаяг :
North 48° 12’ East 104° 41’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 8 Side2: Ө 6 Side3: У 8 Side4: Ө 6 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогийн байдлаар хоёр дуганы туурийн чулуун дунд овоолж ухсан байдалтай байх ба зарим засмал хавтгай чулуунууд сууриуд үлдсэн байна. Тууриас чанх хойно 100-гаад метрт Хятадын хөрөнгө оруулалттай алтны компаний контор бүхий 2-3 байшин, хашаа гэр байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1890-ээд он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Түдэв гэлэн | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
30-40 лам
Хүснэгтийн дугаар :
ТӨЗА 022
судалгааны баг :
Team: Ж
