Зөөхэйн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Зөөхэйн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
366

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Зөөхэйн хурал

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Төв

Сум :
Жаргалант

Баг :
Загдал баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Баатар вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Жаргалант сум. Зөөхийн хурал /Зөөхийн хийд/ Хуучин Түшээт хан аймгийн Баатар вангийн хошууны нутаг одоогийн Жаргалант сумын төвөөс баруун хойш 40 км-т Зөөхийн хөндийн ингэр Нуга шанагын адаг Бүргэдтэйн аманд энэ хурал оршиж байжээ.Гадуураа шавар хэрэмтэй, 3 дугантай, зүүн талдаа 21 суваргатай 50-60 лам байнга сууж хурдаг хурал байжээ.Зуны эхэн сард Ганжуур залж, адаг сард нь Майдар эргэдэг, намрын эхэн сард Сор залдаг, Дамдинчойжоо сахиустай байв.Жилийн томоохон хурлуудад ойр зэргэлдээ хүрээ хийдүүдээс лам нар нэмэгдэн ирж хурал хурдаг байжээ.Дуганууд болон гадуурх хэрмийг хятад хөх тоосгоор барьж гадна дотор талаас нь шавж байжээ.энэ хурлын сүүлчийн тэргүүн лам нь Шандаг лам, унзад лам нь Махгаандорж, дэд унзад нь Лувсандагва хэмээх хүмүүс байжээ.Хурлын горооны гадна Дугаржав зоч тэргүүтэй 4-5 зоч лам нар суудаг байв.1936 оны сүүлчээр лам нарыг хүчээр хар болгон 3-4 ламыг баривчлан авч явснаар хурал ном эзгүйрч 1937 олны эхээр бүрэн таржээ.Харин 3 дуганыг 1950-иад оны үеэс эхлэн буулгасан бол зүүн талын 21 суварга нь 1930, 1970-аад оныг хүртэл бүрэн нурсангүй суварга төрхөө хадгалсаар байжээ.Дээрх мэдээллүүүдээс үзвэл уг хурал нь дуган сүм лам нарын тоо хурал номын цар хүрээгээрээ хийд байжээ гэж үзэж болохоор байна.Одоо уг хурлын 3 дуган хэрэм хашаа 21 суварга бүрэн нурж устсан зөвхөн тууриуд нь үлдсэн ба уг туурин дээр 4-5 газар хүмүүс гар аргаар их ухаж малтсан байдалтай байна. /Жаргалант сумын Зөөхий багийн харьяат Зөөхийн хурлын шавь асан Адьяа гуайтай хийсэн ярилцлагаас 2007.10.24/

Байршлын тайлбар :
Жаргалант сумын төвөөс баруун хойш 40 км –т Зөөхэйн хөндийн хойт энгэр Нуга шанагын адаг Бүргэдтэйн аманд байрлана. Хийдээс зүүн урагш 200-250 метрт сүүлийн үеийн цагаан худаг байх ба энэ орчмын нутаг тал хээрийн бүсэд хамаарна.

GPS хаяг :
North 48° 43’  East 105°  33’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг туурь битүү дэрсэн дотор байх бөгөөд нутгийн хүнээр заалгуулж очно. Гадуур нь байсан хэрмийн ул мөр шороон далан газрын гадаргаас дээш 20-40 см овоолсон. Хэрэм дотор хоёр том нэг жижиг дуганы туурь байх ба туурийн суурийн чулуу газарт шигдсэн хэвээр байна. Нэг том нэг жижиг туурийг маш их ухсан байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
150 орчим

Хүснэгтийн дугаар :
ТӨЖР 033

судалгааны баг :
Team: Ж

Адъяа


Аман түүх

Газрын зураг :

Нэмэлт материал