Хартойрмын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Хартойрмын хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
403

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан тойрмын хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Төв

Сум :
Дэлгэрхаан

Баг :
3-р баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Мишиг хүний хошуу

Товч түүх :


Төв аймаг Дэлгэрхаан сум. Хар тойрмын хурал Хуучин Түшээт хан аймгийн Мишиг гүний хошуу буюу одоогийн Дэлгэрхаан сумын төвөөс зүүн хойш 33 км газар Хар тойром хэмээх жижиг нуурын баруун хойно энэ жасаа хурал төвхнөж байжээ.Туурийн баруун хойно байх Хутагтийн овоо хэмээх овоог тахидаг байжээ.Уг хурал нь том жижиг 2 модон дугантай 10 орчим лам сууж хурал хурдаг жижиг жасаа хурал байжээ.Гомбогүр сахиустай бөгөөд лам нар нь ихэвчлэн хошуу орон нутгийн болон хүрээ хийдийн мал сүргийгөсгөн нэмэгдүүлэх хүн арлын төлөө ном уншлага хийдэг байсан байна.1880-аад оны үед байгуулагдсан гэх уг хурал нь 1936 оны эхэн үеэр бүрэн хаагджээ.Одоо туурийн дунд 2 дуганы нь суурийн чулуу тодорхой байх бөгөөд зүүн талд нь айлын малын өвөлжөө, баруун хойно нь намаржааны бууц бий болжээ. /Мишиг гүний хүрээнд шавилж байсан Дэлгэрхаан сумын харьяат 87 настай Жамъяандорж гуайтай хийсэн ярилцлагаас 2007.10.18/

Байршлын тайлбар :
Сумын төвийн зүүн хойш 33 км-т. Хар тойром хэмээх жижиг нуурын баруун хойно 100-150 метр зайд жасаа хурлын дуганы туурь бий. Тууриас баруун хойно Хутагийн овоо хэмээх эртний тахилгат овоо 300 орчим метрт байх ба тууриас зүүн урагш 200 метрт айлын өвөлжөө туурийн яг баруун талд 30-40 метрт айлын зуслан бий.

GPS хаяг :
North 47° 13’  East 104°  31’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 6 Side2: Ө 6 Side3: У 6 Side4: Ө 6 Side5: У 6 Side6: Ө 6

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн суурийн чулуу газрын хөрсөнд зоогдсон хэвээр. Энэ сууриас баримжаалахад 2-3 дугана сүмийн туурь бололтой.

Сүм хийд байгуулагдсан он :
1880-1890 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
15-20 лам

Хүснэгтийн дугаар :
ТӨДХ 007

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Нэмэлт материал