Хоолтын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Хоолтын хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
154
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хоолтын хурал
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Жаргалантын
Баг :
Хоолт баг
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Эетэй гүний хошуу
Товч түүх :
Архангай аймаг Жаргалант сум. Хоолтын хурал Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн нутагт байх энэхүү хурал нь 1903 онд байгуулагдсан 3 дугантай цагийн хуралтай байжээ.Гэхэ энд 10 орчим лам байнга хурдаг байсан бөгөөд жил сарын дүйчэн өдрүүдэд Улиастайн хүрээнээс лам нар гарч ирж томоохон хурлуудыг хурж байв. Хоолтын хурлын уг гурван дуган нь шүтээний дуган, майдрын дуган, хурлын дуган гэсэн 3 нэртэй байсан байна. Уг 3 дуган нь 1932-1937 оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд бүтнээрээ эзгүйрэн үлдэж 1960-аад оныг хүртэл Хоолт бригадын малын тэжээлийн цэг, түүхий эд хураах агуулах болж байжээ. Энэ хурал нь 1979 онд хэвлэгдсэн” БНМАУ-ын угсаатны зүйн атлас” –ын сүм хийдийн бүртгэлд 154-рт Хоолтын хурал нэрээрээ бүртгэгдсэн байна. Холбогдох эх сурвалж: - Архангай аймгийн Жаргалант сумын өндөр настан Нямаа, лам Нямренчин гуай нартай хийсэн ярилцлага - Т.Нямдорж, Ж.Гүррагчаа: “ Үйлс өөдлөх нутаг” УБ.1994 - Ч.Банзрагч, Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Жаргалант сумын төвөөс баруун хойш 45 км газарт Хоолт багийн нутагт Дэнжийн булаг хэмээх газар баруун тал Хоолтын булаг /150-д метрт/, хойд талд Суварга толгой /100 орчим метрт/,зүүн талд Манхан уул, өмнө талд 300 метрт Хоолт багийн төв байна.
GPS хаяг :
North 47° 91’ East 100° 34’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хуучин Жаргалант сум нэгдлийн үед энд Хоолт бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн хашаа барилга, машины граж, тэжээлийн амбаар байсан тул хүрээний сүм дуганы ул мөр бүрэн баларсан.
Сүм хийд байгуулагдсан он :
1903 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
АРЖГ 008
судалгааны баг :
Team: Г
