Төхөмийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Төхөмийн хийд,Шадавдаржаапандлин,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Шадавдаржаапандлин

Төвд нэр Уайли:
*bshad sgrub dar rgyas phen bde gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
404

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Төхөмийн хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Төв

Сум :
Бүрэн

Баг :
төв

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Зоригт вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Бүрэн сум. Төхөмийн хийд /Шаддубдаржаапандлин хийд/ Хуучин Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын төвийн баруун өмнөд талд хуучин сумын ХБА-ийн агуулахын хашааны хойд тал, Төхөмийн нуур хэмээх нуураас зүүн тийш 1 км орчим км зайд энэ хийдийн туурь байдаг.Монгол улсын үндэсний төв архивийн сан хөмрөгт хадгалагдаж буй холбогдох баримт бичигт “...”Шаддубдаржаапандлин” хийдийг Бүрэнт Засагчийн наймдугаар /1869/ онд засаг жюн ван Одсэр базар шашин хурлыг дэлгэрүүлэхээр Баян-төхөм хэмээх газар сүм дуган байгуулж дээдийн түмэн өлзийг бататгахаар Цогчин, Ганжуур, Маанийн бүтээл, Ярь хайлан, Хангал, Цаг цагийн ерөөл зэрэг хурал номыг үйлдүүлжээ...” гэсэн баримт хадгалагдаж байна.20-р зууны хэхэн үеэр Төхөмийн хийд нь 300 гаруй ламтай 3 дуган 1 сүмтэй, зунй эхэн сард Майдар эргэдэг, намрын эхэн сард Гангжуур хурдаг, адаг сард нь бага хэмжээний Цам гардаг, мөн зуны дунд сард Ганжуур эргэдэг хийд байжээ.Зоригт вангийн хошуу нь дотроо урд сумын, дунд сумын, хойд сумын гэсэн 3 том хуралтай байсан бөгөөд урд сумын хурал нь одоогийн Бүрэн сумын Төхөмийн хурал, дунд сумын хурал нь Өндөр ширээтэд, хойд сумын хурал нь Эрдэнэ сант суманд тус тус байжээ.Энэ нутгийн ахмад хүмүүсийн дурсамж ярианд үлдсэнээр бол анх Баян хонгор аймаг хавийн хуучин Ламын гэгээний нэгэн томоохон лам ачаа хөсөг дагуулынхаа хамт 1800-аад оны эхэн үеэр Богдын хүрээ орохоор явж байгаад Төхөмийн зүүн дэнжид хоноглохдоо хэнгэрэгнийхээ ишийг хаячихаад явжээ.Тэр газрыг билэгшээн Төхөмийн сүмийг анх шавраар барьжээ.Тэр сүмийн гол дөрвөн баганы нэгний доор уг ишийг хийж барьсан бол хожим уг сүмээ нурааж хятадуудаар модон сүмийг бариулахад мөн ишийг авч дахин тэр сүмийнхээ баганан дор хийж бариулжээ хэмээн домоглон хэлэлцдэг ажээ.Уг хийдийн Жас нь нилээд баян 1000 гаруй адуу, 3000 гаруй хонь ямаа, 500 гаруй үхэр 50-60 тэмээтэй байжээ.Тухай үед нутгийн аянчин жинчид аян жинд явахдаа Төхөмийн хийдийн 100 шарыг хөлслөн авж явах нь цөөнгүй байжээ.Лам хуврагуудын дотор Дашням унзад, Дорж гавьж, Цэнд гавьж, Амгаа унзад, Ишосор тэргүүн лам, Жадамба, Гомбодаш лам, Цэдэндаш зэрэг эрэдм чадалтай мяндаг тушаалтан лам нар байв.1937-1938 онуудад томоохон лам нарыг нь баривчлан доод дунд лам нарыг хүчээр хар болгон жасын хөрөнгийг бүрэн хурааснаар Төхөмийн хийдийн үйл ажиллагаа бүрэн зогссон байна.Харин бурхны шашин дахин дэлгэрсэн 1990-ээд оны үед Төхөмийн хийдийн хурал номыг сэргээн 1990 оны 9 сарын 7-нд 30 шахам лам хуваргатай шинэ цагийн Шаддубдаржаапандлин хийдийн үйл ажиллагаа эхэлжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Ишсүхбаатар “Бүтэн заяатай Бүрэн нутаг” УБ 2004 3.Бүрэн сумын ИТХ-ын дарга Сэрээтэр гуайтай хийсэн ярилцлагаас 2007.10.18

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Бүрэн сумын төвийн баруун өмнөд хэсэгт хуучин сумын худалдаа бэлтгэлийн өвлийн контор агуулахын хашааны хойд талд Төхөмийн нуур хэмээх жижиг нуураас зүүн тийш нэг км-т уг хийдийн туурь бий. Тууриас зүүн хойно Хайрхан хэмээх тахилгат овоот уул найман км орчимд шинээр сэргээгдсэн Шадавдаржаапандэлин хийд зүүн хойно нэг км орчимд бий.

GPS хаяг :
North 46° 55’  East 105°  03’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн чулуун суурь оромноосоо хөдөлж эмх замбараагүй болсон ба туурийн овгор шороо далан мэдрэгдэнэ. Энд 1960-1970 оны үед нэгдлийн сүү тосны завод байсан учир ул мөр нь нилээд баларсан.

Сүм хийд байгуулагдсан он :
1869 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ТӨБҮ 003

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Батаа /лам/ | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Энхтөр /иргэн/ | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Д.Чойжамц /Төв гандангийн хамба/ | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
300-гаад лам

Хүснэгтийн дугаар :
ТӨБҮ 008

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Нэмэлт материал