Дарь Эх ламын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Дарь Эх ламын хийд,

Ринчений зураг дах дугаар :
332

Ринчений жагсаалт дах нэр :
Дарь Эх ламын хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Сэлэнгэ

Сум :
Сайхан сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Байршлын тайлбар :
Найдал хэмээх ууланд ойт хээрийн бүсэд оршино. Энэ уулыг тахьдаг байжээ. Баруун урдуур Орхон гол урсана. Дархан хотоос баруун тийш 20 гаруй км-т оршино.

GPS хаяг :
North 49° 22’  East 105°  40’

Нийт газрын хэмжээ :
Side1: 630 Side2: 450 Side3: 630 Side4: 450 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гол дуганы туурь нилээд тод мэдэгдэхээр үлдсэн. Энэ дуганы хэрмэн хашааны үлдэгдэл байна. Гол дуганаас зүүн тийш жижиг дугануудын суурь, гэрийн чулуун суурийн үлдэгдэл нэлээд олон байна. Хэрмийн болон дуганы дээврийн гоёл, ваарны хэлтэрхий, хөх тоосго, шавар бурханы дүрс элбэг олдоно.

Сүм хийд байгуулагдсан он :
1800

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ДАДА 004

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Загарваагийн Хашхүү /хамба/ - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Донёд /унзад/ - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Гомбоцэрэн /гэсгүй/ - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Базаррагчаа - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990.06.27 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
200 - 300

Тэмдэглэл :
Дарь Эх ламын хийд Хараа голын дүрс нарсны хойд талд Суварган толгойн өвөрт 1800-д оны үед анх байгуулагдсан бөгөөд тэр үеийн Дарь Эх лам таалал төгссөн учир дараагийн Дарь Эх лам уг хийдийг Суварган толгойн өвөрөөс 1898 оны луу жил нүүлгэн Халиарын буюу Өндөр Найдаг уулын өвөрт Чогчин, Дүйнхорын дугануудыг Төвд хэлбэр маягаар, Мамба, Жүд, Цанид зэрэг дацангуудтай байгуулсан байна. Цэцэглэн, Сангай, Зоогоо, Дондовын зэрэг дөрвөн аймагтай, 200-300 орчим лам нартай, гол шүтээн нь Жамсран сахиусыг шүтдэг, гавж, аграмбын дамжаа суудаг ёс жаяг, дэглэм нь Амарбаясгалант хийдээс авсан учир түүнтэй адилхан ажээ. Тус хийд нь Гэцэгдаржаалин гэдэг нэртэй дөрвөлжин товгор улаан тамгатай, Цогчин дуганы урд талд улаан өнгөтэй шөргөн модон хашаатай, Богд эзэнд албан ёсны бүртгэл мэдээтэй байжээ. Богдын Даншиг ёслол болон шашны хурал номын томоохон асуудлуудад хийдийн хамба, цорж, ловон, унзад, гэсгүй нар биечлэн идэвхтэй оролцдог байжээ. Энэ хийдэд намрын тэргүүн сарын наймны шөнө янсан татаж хоноод урьд нь бэлтгэж хийсэн цамын хөгжмийн ая хөгийг нийлүүлсэн сургууль хийгээд 100 шахам цам гарч дэглэн бүжиж сор залдаг байжээ. Мөн 10-р сарын 15-нд Майдар эргэдэг, цагаан сарын 29-нд дором, сор залаад битүүний шөнө цэдэр хурж, шинийн нэгнээс хойш 15 хоногийн ерөөл хурдаг өөрийн гэсэн онцлогтой байжээ. Дуганы голын хоёр жавдангийн дээд талд хийдийн мяндаг тушаалтнууд суудаг байв. Үүнд: -Баруун мөрний дээд талд Дарь Эх ламын багш Ёнзон лам, Балбар -Зүүн мөрний дээд талд Дарь Эх ламтан Бавуудорж гэх мэт тус тус эрэмбэ дараагаар суудаг байв. Цогчин дуганы 2-р давхарт шатаар гарахад Жанрайсэгийн сүм гэдэг жижиг дуганад уран Бишхүүгарам гэгч хүний бүтээсэн маш нарийн хийцтэй ховор бүтээл болох урт нь 2 метр, өргөн нь 1.5 метр орчим зурмал Жанрайсэг бурхан багшийг байрлуулсан байжээ. Дарь Эх лам Чойжин жилд гурван удаа буудаг байжээ. Энэ нь цагаан сарын шинийн 2, 9, 29-нд байсан гэдэг.

Хүснэгтийн дугаар :
СЭСА 043

судалгааны баг :
Team: Б

Нямхүүгийн Дэжид


Аман түүх

Газрын зураг :