Цагаан худгийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Цагаан худгийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
613

Ринчений жагсаалт дах нэр :
Цагаан худгийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Онгон сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Онгон сумын Цагаан худгийн хийд Цагаан худгийн хийд нь Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т, хойгуураа Бадрахын уул, Жинжрийн овоо, зүүн талаараа Баян Эрхэт овоо, урд талаараа Тээг хэмээх толгодоор хүрээлүүлэн оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Уг хурлын газар нь зургаан сүм, дугантай байсан бөгөөд 1937.11 сард хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Уг хийд 1780 онд байгуулагдсан. Бадрах уулаа тахидаг Онгон Баяндэлгэр сумын заагийн 300-аад шавь нартай байнгын Цогчэн хурдаг, Цогчэн дуган, сахиусын сүм гээд 3,4 сүмтэй, эзэнд мэдээтэй, чийгатай, Жамсран сахиустай хийд байжээ. 1937 онд хаагдаад удалгүй нураагдсан. Хаагдах үед хийдэд 30,40 лам сууж байжээ. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Я.Амарсайханы ярилцлага-(Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гандандамбадаржаалин хийдийн хамба лам) - Дорждэрэмийн ярилцлага (Сүхбаатар аймгийн Онгон сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т байна. Хойно нь Бадрахын уул /тахилгатай /Бадрах уулын наад талд Жинжирийн овоо, зүүн талд Баян-эрхт уул /тахилгатай /урд талд нь Тээг гэдэг толгод, баруун талдаа Төгрөгийн уул, баруун урдаа Цагаан худаг нь бий. GPS given for Ongon Sum Centre

GPS хаяг :
North 45° 21’  East 113°  8’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг сүмийн 6 ш 40*60 м, 60*50 м, 80*60 м, 100*90 м хэмжээтэй чулуун хүрээ үлджээ. Уг хүрээнд 10 гаруй дөрвөлжин дуганы туурь үлдсэн байна. Уг туурийг ухсан байна. Байгууламжийн чанх урд ямпайн суурь болон суварганы суурь байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1780

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:007

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
30,40

Хүснэгтийн дугаар :
СБОН 018

судалгааны баг :
Team: Ж

Дорждэрэм


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors