Өгөөмөрийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Өгөөмөрийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
589

Ринчений жагсаалт дах нэр :
Өгөөмөрийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Баяндэлгэр сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Өгөөмрийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт сумын төвөөсөө баруун урагш 35 км-т уг хийд оршиж байжээ. Хийдийн хойно Хавцгай, зүүн талдаа Хавцгайн булаг, баруун талдаа Хар ус, урдаа Чулуун хороот, Мөргөцгийн гол хэмээх газруудтай. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Баяндэлгэр сумын Өгөөмөрийн хийд нь 7 ламтай, 150 м эдэлбэртэй хийд байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Өгөөмөрийн хийд Баяндэлгэр сумын баруун урд баруун талыг хөмөрсөн Баян өгөөмөр овоог тахидаг мөн 300-аад лам хуврагтай хийд байжээ. Гурван жижиг дугантай хийд байсан бөгөөд , Өгөөмөрийн цагаан ламхай Данзанням гэж лам байж байгаад баригдсан ажээ. Холбогдох эх сурвалж -Сүхбаатар аймгийн Орон нутгийн судлах музейн судалгаа -Я.Амарсайханы ярилцлага-(Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гандандамбадаржаалин хийдийн хамба лам) - Дагвын ярилцлага (Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд урдаа Чулуун хороот, Мөргөцгийн гол баруун талдаа Хар овоо, зүүн талдаа Хавцгат булаг Сумын төвөөс баруун урагш 35 км-т оршино.

GPS хаяг :
North 45° 32’  East 112°  09’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Маш том туурь үлдсэн түүхий шар тоосго, хөх тоосго, овгор шороон тууриуд үлдсэн 60:80 метр хэмжээтэй чулуун хэрмэн хананууд гол цогчин дугана овгор шороо хөх тоосго, улаан тоосго чулуун суурь үлдсэн ба баруун зүүн 2 талаараа бусад дуганууд болон лам нарын гарч болох байшингийн туурь үлджээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1784 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
67 лам

Хүснэгтийн дугаар :
СББД 026

судалгааны баг :
Team: Ж

Дагва


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors