Хүйтэн галуутайн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Хүйтэн галуутайн хүрээ ,Холбоо нуурын хурал,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
ганжуур

Төвд нэр Уайли:
*bka' 'gyur

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
71

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Сантмаргацын хийд /Холбоогийн хурал, Холбоо нуурын хурал, Дэлгэрxангай ганжуур хийд/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Сант маргад сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Сэцэн сартуулын хошуу

Товч түүх :


Завхан аймаг Сантмаргац сум. Холбоо нуурын хурал /Хүйтэн Галуутайн хурал/ Засагт хан аймгийн Цэцэн сартуулын хошуу одоогийн Сантмаргац сумын төвийн зүүн урд талд Холбоо нуурын эрэгт энэ хурал төвхнөж байжээ.Хар нуур хэмээх нуурын ус 2 том хэсэг болж нэг нарийн хоолойгоор холбогдсоноос уг нуурыг Холбоо нуур гэдэг.Мөн энэ нууррийн хойд эрэгт байх хурлыг Хүйтэн Галуутайн хурал хэмээн нэрлэж байсан нь Холбоо нуурт зүүн талаас нь Хүйтэн Галуутайн гол нутгадаг ба энэ голын нэрээр мөнхүү нэрлэж байжээ.Холбоо нуурын хурал нь 1890-ээд оны үед Цэцэн сартуулын хошууны гол хүрээ болох Галуутайн хүрээнээс салбарлан байгуулагдсан хурал байжээ.1920-иод оныг хүртэл энд 2-3 жижиг дугантай 50 орчим лам цуглаж хурдаг үүнээс бйанга суудаг нь 30 шахам ламтай байнгын хуралтай байв.Харин 1920-иод оны дунд үеэс тухай үеийн цаг төрийн байдлаас үүдэн уг хурлын газрын байнгын ажиллагаа таслалдаж зөвхөн сар жилийн дүйцэн өдрүүдэд лам нар цуглаж хурдаг болжээ.Энэ хуралд ихэвчлэн Галуутайн хүрээнээс лам нар гарч ирж хурал номын зан үлй хийдэг байв.Тус хурал нь 1932 онд хаагдаж сүм дуганыг 1950-иад оны үед нурааж зөөсөн гэдэг.Холбоо нуурын хуралд шавлан сууж байсан лам хувраг одоо байхгүй мөн уг хрлын тухай бичигийн болон аман мэдээлэл олдоогүй байна.Тус хурал нь байгуулагдсан эхний үедээ байнгын хурал номтой жижиг хийд байж байгаад хөгжлийн явцдаа тодорхой шалтгаануудын улмаас хурал ном нь тасалдан зөвхөн цагийн хурал болсон бололтой.Одоо уг хурлын туурь нь элсний нүүдэл, сумын төвийн айлуудын хогийн цэгт дарагдан яг тодорхой мдэгдэхээ больсон байна.1990 онд Яг энэ туурин дээр биш тууриас 2-3 км зайтай газарт Холбоо нуурын хурлын хурал номыг сэргээн Ганданпэлжээлин хэмээх хийдийг байгуулжээ. /Сантмаргац сумын Ганданпэлжээлин хийдийн лам С.Ваанятай хийсэн ярицлагаас 2007.06.17/

Байршлын тайлбар :
Хүйтэн Галуутайн гол зүүнээсээ баруун тийш урсаж Холбоо нуурт цутгана. Холбоо нуур Хар нуур хоёр хоорондоо холбоотой. Эдгээр нуурууд Сантмаргад сумын нутагт Монголын их элсний зүүн талд байрлана. Эдүгээ Сант маргад сумын төв байгаа. Өөрөөр хэлбэл Холбоо нуурын зүүн биед сумын төв суурьшжээ. Тэнд тахилгат овоо бий.

GPS хаяг :
North 48° 35’  East 095°  26’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 1000 Side2: 400 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын туурь сумын төвийн зүүн урд талд байна. Элсний нүүдэлд их автсан, хогийн ургамал их ургасан, бас машин, ердийн хөсөг хүн малын хөлд дарагдсан учир түүхэн газраас тодорхой ул мөр үлдээгүй. Сумын төв түүхэн газрынхаа дээд талд газрын өндөрлөгийг сонгон байрласан учир газрын өндөрлөгөөс нам руугаа буюу сумын төв хэсгээс түүхэн газрын туур руу элс маш их нүүсэн, үүний хамт айлууд нь хог асгадаг, малаа бэлчээдэг зэрэг олон шалтгаанаар туурь эдгэрч мэдэгдэхээ больжээ. Харин шинэ сүмийг сумын төвийнхөө дээд хэсэгт өндөрлөг газар байршуулжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ЗАСМ 031

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Орлонжав лам | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар: 002
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : С. Баяр лам/Завхан аймаг, Сант маргад сумын холбооны салбар, уг хийдийн ушлагын лам/ | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Н.Чойнпол /Завхан аймаг, Сант маргад сумын холбооны газар, хийдийн уншлагын лам/ | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
50-60 лам

Хүснэгтийн дугаар :
ЗАСМ 032

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors