Нарангийн майдар
Read in English
Сүм хийдийн нэр :
Нарангийн майдар,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
55
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Нарангийн хурал
Сүм хийдийн төрөл :
жасаа хурал
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Сонгино сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Сэцэн сартуулын хошуу
Байршлын тайлбар :
Наран уулын аманд баруун, зүүн, хойт гэсэн гурван талдаа ой модтой өндөр уултай. Өмнө талдаа тэгш талархаг хөндий байна. Наран уул нь Шарын нурууны нэгэн салбар юм. Туурийн баруун урд болон зүүн урд талд хоёр бяцхан булаг бий. Энэ булгууд жилийн аль улиралд ширгэж тасардаггүй ажээ. Туурийн дөрвөн талаас мөргөлчид ирдэг байсны хуучны морин замтай. Баруун талд ой модноос ангид ургасан хоёр ширхэг хар мод бий үүнийг нутгийн иргэд Удган мод хэмээн шүтдэг байна. Хойд талд Нарангийн энгэрт ой модны зүүн талд 5-6 тусгай онцгой мод бий. Эндээс бурхан шүтээний зүйлс хийх шаврын хэв авдаг,хийдэг сайн чанарын шавар худаг байна. Ойр зэргэлдээ суурийн газар үгүй харин баруун хойш талд айлын өвөлжөө байдаг юм.
GPS хаяг :
North 49° 10’ East 096° 18’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 500 Side2: 500 Side3: 16: Side4: :16 Side5: 6:6 Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн хэсэг нь төдийлөн сайн ялгарахгүй. Хуучин байшин агуулах барьж байсан эвдэрхий ул мөр олонтой. Туурин дээр олон жилийн өмнөөс айлууд амбаар сав барьж байсан бололтой. Гэхдээ одоогоор тийм сав байхгүй. Туурийн зарим хэсэгт хатаж өгөршсөн мод, ширмэн тогооны жижиг хагархай, шавар ваарын үлдэгдэл мэр сэр харагдах ажээ. Гол Майдарын дугана нь байсан газар бусдаасаа арай өндөрлөг, барилгын суурь мэдэгдэнэ. Яг тэр хэсэгт эдүгээ Майдарын дугана гэж нэрлэж байгаа жижиг 6:6 метр суурьтай 3-4 метр өндөртэй модон байшин барьсан.Туурийн хуучин орыг намхан хашаагаар хамгаалсан.Түүний хэмжээ нь 16:16 метр. Энэ нь одоогоор ямар нэгэн хурал номын үйл ажиллагаа явуулахгүй байгаа бариснаас хойш буюу 2005 оноос хойш хоёр удаа Майдар эргэх ёслол хийсэн. Бусад үед эзгүй байгаа. Дотор нь бурхан тахилын зүйлс байхгүй. Харин өвлийн цагт ойролцоо өвөлжиж буй айлууд нь сан зул асаана.Үүнийг багийн иргэдийн идэвх санаачлагаар босгосон. Цаашид байнгын үйл ажиллагаатай болгож лам суулгах бололтой юм.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Нутгийн иргэдийн санал | Ярилцлагын дугаар: 001, 002
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй
Хүснэгтийн дугаар :
ЗАСГ 028
судалгааны баг :
Team А