Хөтөлийн жас
Read in English
Сүм хийдийн нэр :
Хөтөлийн жас,Хөтөлийн хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
752
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хөтөлийн хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Өлзийт сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Говь түшээт вангийн хошуу
Товч түүх :
Дундговь аймаг Өлзийт сум, Хөтөлийн хурал Өлзийт сумын төвөөс зүүн урагш 60 км-т Буянт овоо хийдийн баруун талд энэ хурлын туурь бий. Хөтөлийн хурлыг үүсгэн байгуулсан тухай ” ...Харчин өртөөний занги Баясгалан удирдаж өртөөний ардын цуглуулсан хөрөнгөөр 1767 онд Хөтөл гэдэг газар 10 орчим ламтай хурал байгуулж ерөөл магтаал зэрэг ном хурж байгаад 70 гаруй жил нүүдэллэн Дашлүн усны дэргэд бууж цогчин, гүнриг, чойр 3 сүм дугантай, 8 жас 4 суваргатай, лам нарын 15 гэр, 26 байшин, энгийн ардын 13 байшин бий болжээ. Гүнриг дацанг Баян Сүндэв , лам Лувсандорж нар байгуулжээ. Гүнриг дацанг чойр дацангаас 50 жилийн өмнө байгуулсан. Цаньд буюу чойр дацанг Баруун чойрын Заваа Дамдин аграмба, тус хийдийн лам Гүрдорж нар 1929 онд байгуулсан. Өртөөний занги болон лам Гандан ранжамба Дэшиг гэлэн , Шаравням, Жамба-Осор нар хурлыг голлон дааж явлаа...” хэмээн УАХБ-ын архивын фондонд хадгалагдаж буй баримтанд тэмдэглэгдсэн байна. Хөтөлийн хурал нь 21 баг бүхий цам гардаг, жижиг хэмжээний бархантай, 45 хоногийн хайлан хурдаг, зуны эхэн сард майдар эргэж, намрын адаг сард ганжуур эргэдэг. 1920-иод оны үед 150-аад ламын данстай хийд байжээ. Уг хурал номын газар нь сүм дуган лам нарын тоо , хурал номын цар хүрээний хувьд бага шиг хэмжээний хийдийн зиндаатай боловч байршил, бүтцийн хувьд өртөө хурлуудын нэг байсан бололтой. Холбогдох эх сурвалж: 1. Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллагын архив. Ф-1, д-3, хн-57 2. Луус сумын иргэн өндөр настан 81 настай Түвдэн гуайтай хийсэн ярилцлагаас /2007.07.01/
Байршлын тайлбар :
Б.Ринчен "Хөтөл усны худаг", Майдар "Хөтөл" /Майдар 588/ хэмээн тэмдэглэсэн. Сумын төвөөс зүүн урагшаа 60 км-т бий. Буянт овоо /хийдийн баруун талд/, Бор овоо /хийдийн зүүн урд талд/ Баян овоо /хойт талд/ байна.
GPS хаяг :
North 44° 40’ East 107° 01’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө80 Side2: У100 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Сүм хийд байгуулагдсан он :
20-р зууны эхэн үе
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Зава Дамдин | Ярилцлагын дугаар: Номноос /хавсралтыг үз/
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
150
100 гаран
Хүснэгтийн дугаар :
ДУӨЗ 063
судалгааны баг :
Team: Д
Санчир Түвдэн

Аман түүх