Дамбадаржаалин

Read in English

Сүм хийдийн нэр :
Дамбадаржаалин,Сангийн далай хийд,Угтаал Сангийн далай хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дамбадаржаалин

Төвд нэр Уайли:
*dam pa dar rgyas gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
706

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Сангийн далай хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Эрдэнэдалайын

Баг :
төв

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Говь түшээт вангийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Эрдэнэдалай сум, Сангийн далай хийд, Угтаал Сангийн далай Дамбадаржаалин Угтаал сангийн далай хийд үүсэн байгуулагдсан түрүү үеийн түүхийн тухай холбогдох зарим эх сурвалжуудад зөрүүтэй мэдээ мэдээлэл байдаг ажээ. Жишээ нь, судлаач Ч.Банзрагч, Б. Сайнхүү нарын эмхэтгэн хэвлүүлсэн Монголын хүрээ хийдийн түүх /УБ 2004/ номонд “...Энх Амгалангийн дөчиндолоодугаар / 1708 / онд Засаг, Ванчигийн үед Сангийн далай хэмээх газар сүм суварга байгуулж Аюуш, дүйнхор тэргүүтэн олон зүйлийн хурал номын сургууль дэлгэрүүлэхэд Чин улсын хаанаас “Шашныг хөгшжүүлэгч сүм” хэмээн нэр шагнав...” гэжээ.Мөн номын 47-р талд “...Түгэмэл Элбэгтийн гуравдугаар онд /1853/ Засаг Улсын түшээ гүн Балдоржийн үед сүм суварга хэд хэдийг байгуулсны дараа Чогчин, Яр- Хайлан, Сандуй, Дэмчиг, Жигжид, дүйнхор, Гүнриг, Ядам, Ерөөл, магтаал хуруулж байснаар засаг хошой чин ван Чагдаржавын үед арванзургаан жангийн сүм байгуулж Богд Жибзундамба хутагтаас “ Шашныг дэлгэрүүлэгч нэр шагнуулжээ. Сандуй, Дүйнхор тэргүүтэн олон зүйлийн хурал ном дэлгэрүүлж буй гэжээ.Өөр нэг баримтад: Түшээт Жюн вангийн хошууны нутаг Сангийн далай хэмээх газар байгуулсан сүм болбоос Богд гэгээний ёнзон авсан манай хошууны Номч билэгт эрдэнэ мэргэн Ханбо Дамцагдорж, одоо үеийн хувилгаан Агваанлувсанчоймболын эцэг Додий одоо албат хүч хамтран сүм суварга байгуулсан нь бүгд найман тоонд хүрсэн бөгөөд 200 лам нар сууж зүйл зүйлийн хурал хурж Дээдийн түмэн Өлзийн ном уншиж буй...” хэмээн бичсэн байна.Тэгвэл 1999 онд археологич, түүхчид судлаачид манай нэрт эрдэмтдийн хамтран бүтээсэн “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлс” хэмээх номонд”...Угтаал Сангийн далай хийд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд оршдог бөгөөд хийдийг 1810 онд байгуулж , Буддын шашныг мандуулж, түмэн амьтныг амар тайван байлгах зорилгоор цогчин дуганыг 1918-1919 онд барьжээ. Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошууны Тотьгальдаа / гарын дарга/ гэгч хүн цогчин дуганы өмнө 1-2 км-ын зайд байдаг ундраа сайтай усанд адуугаа усалж Хар бутангийн дэнж дээр номын байшин бариулснаар Сангийн далай хийд гэж ард нийтэд нэрлэгдэх болсон домогтой. Цогчин дуганыг бариулсны дараа YIII Богд Жавзандамбад өргөж түүний айлтгаснаар Жапүтэй / айлтгалтай / сүм хэмээн Дамбадаржаалин / шашныг бадруулагч/ хэмээн нэр хайрласан байна. Сангийн далай хийдийн цогчин дуган нь 10 сүм дугантай, 300 лам хурдаг, цам тоглодог гол дуган байжээ. Цогчин дуганг бариулах хөрөнгө мөнгийг Даншуур жасаас буюу өглөгийн эздийн өргөл бадрын мөнгөөр бариулж , барилгын мод шавар шохойг нутгаас нь бэлтгэн хөх тоосго, хөх ваар, чимэглэлийг хийсэн байна. Цогчин дуган нь тэгш өнцөгт байгуулалттай, 2 давхар, гол хаалгандаа гонхонтой, гонхоны гол дэлийг алтан шармал хорол, бодь гөрөөсөөр чимсэн, хөх тоосгон ханатай , 4 том , 36 жижиг модон багана, модон дам нуруутай, хөх вааран дээвэртэй, дотор гадна талыг үндэсний хээ угалзаар чимсэн уран барилгын дурсгал юм...”гэж бичсэн байна. Сангийн далай хийд нь цогчин дуганыхаа хоёр талд баруун дуган, зүүн дуган, мөн зүүн хойд талдаа өвгөн дуган хэмээх нэг жижиг дуган нийтдээ 4 дугантай байжээ.Цогчин , хайлан, дарь эхийн жас гэсэн 3 жастай байсан ба хийдийн зүүн хойд талд 9 том цагаан суварга байжээ. Энд нийтдээ 300 шахам лам сууж хурдаг бөгөөд Базар ловон, Шовго гавж, Той лам, Балдандамир зэрэг эрдэм чадалтай лам мяндагтнууд цөөнгүй байжээ. Одоо үлдсэн цогчин дуганыг 1994 онд улсын хамгаалалтанд авсан. Бараг бүтэн үлдсэн энэхүү цогчин дуганыг 1990-1991 онд түүх соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газраас зураг төслийг нь гарган сэргээн засварлажээ. Угтаал Сангийн далай хийдийн хурал номыг сэргээх ажлыг 1990-ээд оны эхээр эхэлж шинэ Дамбадаржаалин хийдийг байгуулан 1990 оны 9 сарын 29-нд анхны хурлаа энэ дуганд хурж эхэлжээ. Угтаал Сангийн далай хийд нь манай орны Буддын уран барилгын томоохон дурсгалуудын нэг төдийгүй Дамбадаржаалин хийд нь Түшээт хан аймгийн Буддын соёл, гүн ухааны нэг том төв болж байснаараа онцлог ажээ. Холбогдох эх сурвалж: 1. Хамтын бүтээл. Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлс. УБ 1999 2. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 3. Эрдэнэдалай сумын иргэн 92 настай Шарав гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.27/

Байршлын тайлбар :
Б.Ринчен :Эрдэнэдалай сумын төвд, хар бутан дэнжид. Тахилгатай овоонууд: Сангийн далай овоо Олонгын овоо, Цагаан овоо, Ширүүн хонгор,Бор төгрөг

GPS хаяг :
North 46° 00’  East 104°  56’

Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө200 Side2: У200 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Сүм хийд байгуулагдсан он :
1810 он
Түгээмэл ерөөлтийн гуравдугаар он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ДУЭД 002

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дондов гэсгүй | Ярилцлагын дугаар: А 33
Нэр, цол хэргэм : Тоть Галдаа, Хайсан занги, Зодоншарав лам | Ярилцлагын дугаар: Ц.Воладя, Н.Өлзийхутаг Өгаа
Нэр, цол хэргэм : Бядран унзад | Ярилцлагын дугаар: А 33
Нэр, цол хэргэм : Даваасамбуу хамба | Ярилцлагын дугаар: А 33
Нэр, цол хэргэм : Балчин гэлэн | Ярилцлагын дугаар: А 33
Нэр, цол хэргэм : Түшмэл Тогтох | Ярилцлагын дугаар: Майдар 604
Нэр, цол хэргэм : Түшээ гүн түшмэл Додь Галадаа | Ярилцлагын дугаар: Дамбадаржаалин хийдийн мэд

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
100 лам
600 лам
300 лам
300 лам

Хүснэгтийн дугаар :
ДУЭД 001

судалгааны баг :
Team: Д

Түвдэнгийн Намсрай


Аман түүх

Шарав


Аман түүх

Газрын зураг :

Нэмэлт материал

ДУЭД 001

Архивын зургууд :