Дэчин гэгээний хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Дэчин гэгээний хийд,

Ринчений зураг дах дугаар :
556

Ринчений жагсаалт дах нэр :
Дэчин гэгээний хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Чойбалсан хот

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Сан бэйсийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Чойбалсан сумын Дэчин гэгээний хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт, тал хээрийн бүсэд ,Хэрлэн голын хойд эрэгт Цантын хүр гэдэг газарт, сумын төвөөс баруун зүгт 20 км-т Дэчин гэгээний хийд оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Ачит ван Тогтохын хошууны “Баясгалан төгөлдөр“ буюу Дэчин гэгээний хийдийн тухай ийнхүү тэмдэглэжээ: “Дэчин гэгээний хийд” хэмээх энэ сүмийг Бадаргуулт Төрийн есдүгээр (1883) онд Дэчин гэгээн Лувсанданзанравжаа зуу орчим ламтай байгуулав. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дэчин гэгээний хийдийг хоёр сүм дугантай байсан, 1937 оны 10-р сард лам нар сайн дураар тарж хийд хаагджээ гэсэн мэдээлэл тэмдэглэгдэн үлджээ. Аман эх сурвалжид: Дэчин гэгээний хийд 3,4 дугантай жижиг хийд байсан бөгөөд хийдийн тэргүүн нь Жамъянтүв лам, тодорсон хутагт нь Дэчин гэгээн байжээ. Дэчин гэгээн хэмээх Ваанчиггарав нь лам хар хослосон амьдралыг шүтэж, сайхан морь, торгон дээлийг дээл эдэлж явсан нэгэн байжээ. Лам хар ялгаагүй, ялангуяа ойрын нөхөд, дүү хүмүүсийн үйлий нь үзэж, тоглоом тохуу хийж, баяд ноёд, үгээгүй ядуу гэж ялгахгүй орж гарч явсан аж. Ламын хийдийн цамд очоод асартаа морилохгүй, сүйхэн дотроос харж суудаг, хийдийнхээ хуралд нэг их хураад байхгүй, хурах үедээ гэгээнтнийг гэрээс нь залж авчирдаг дэг журамд захирагдахгүй өөрөө сэмбэрэм үлээхээс түрүүлээд ирчихдэг хүн байсан гэлцдэг. Өөрийнх нь Ёнзон багш Жамъянтэв лам Балдан Бэрээвэн Чодин хэмээх гайхамшигт сүрлэг цагаан суварга босгоход нь “Хойшоогоо Хайлантын Дун уул руу баривал зүгээр дээ, энд байвал ч удахгүй нурах юм байна даа ” гэж хэлж байжээ. Суварга баригдаад 2,3 жил болоод бариа, тавиа эхэлжээ. 1924 онд Дэчин гэгээн хар болоод халимаг тавьж ганс тамхи төхөөрч, Хан уулын ар, Булган сумын нутгаар хэсэж явсан гэх бөгөөд 1930-аад оны үед Булган нутгийн Балган тайжийн өргөмөл охин Загдтай ханилан суужээ. Түүнийг 1937 оны намрын эхээр Булган сумын Зэрэглээ хэмээх газар нутаглаж байхад нь баривчлан гянданд хорьжээ. Тэрээр гянданд таалал төгсчээ. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Дэчин гэгээн, Ж.Нэргүй, Дорнод аймгийн Дөл сонин, 1991-2-1, №11 -Арилдийн Содномдаржаагийн ярилцлага (Дорнод аймгийн Гурванзагал сумын өндөр настан. 1921 онд төрсөн) -Гонсын Гэндэндоржийн ярилцлага (Дорнод аймгийн Чойбалсан сумын өндөр настан. 1921 онд төрсөн) Дорнод аймгийн Чойбалсан сумын Ганданрэгдлин хийд Дорнод аймгийн Чойбалсан сумын төвд 1990 оны 11-р сард хуучин Ялгуулсан хутагтын хийдийг Чой-Осор, Шарав, Лувсанжанцан, Шаравдаржаа, Шаравнамжил нарын санаачлагаар сэргээн Ганданрэгдлин хийдийн анхны хурлыг хуржээ.Сэргээгдсэнээс хойш уг хийдэд Улаан юм тогтмол хурдаг болсон бөгөөд Даржаа гэдэг хүн хуучин Ялгуулсан хутагтын хийдийн тамгыг авчирч өгчээ. Хийдэд өдөр бүр цогчэн хурал хурдаг бөгөөд одоогоор байнга суудаг таван ламтай. Хурлын модон гэр дугантай.

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Хэрлэн голын хойд эрэгт Цантын хүр гэдэг газарт. Дөлгөөн хэрлэн сувиллын газрын баруун хойно Чойбалсан хотоос зүүн тийш 30 км-т Чойбалсан сумаас баруун тийш 20 км-т оршино.

GPS хаяг :
North 48° 00’  East 114°  29’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нэлээд том талбайг эзлэн орших олон тооны чулуунууд үлдсэн байх бөгөөд бүгдийг нь ухаж, төнхөн хэмжээ нь тодорхойгүй болсон.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Жамъянтүв гэгээн - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ДОЧБ 037

судалгааны баг :
Team: Ж

М.Доржнамжим


Аман түүх

Дэрэм


Аман түүх

Газрын зураг :