Дашчилсан жас
Read in English
Сүм хийдийн нэр :
Дашчилсан жас,Сангийн далайн гадна хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашчилсан жас
Төвд нэр Уайли:
*bkra shis skyil bzang?
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дорнод
Сум :
Халх гол сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Илдэн Вангийн хошуу
Товч түүх :
Дорнод аймгийн Халх гол сумын Сангийн далайн гадна хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Илдэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, сумын төвөөс баруун зүгт 170км-т, тал хээрийн бүсэд Сангийн далай нуурын хойно, Сангийн далайн гадна хийд буюу Дашгалсан жас оршиж байжээ. Хойд: 46 57 341 Урд: 116 49 188 Аман эх сурвалж: То ван хошуундаа зохион байгуулсан аж ахуйн хэлбэр нь Дашгүндүй-Дашцэрэн, Дашгалсан, Дашравдан, Дашренчин хэмээх нэртэй дөрвөн жас юм. Эдгээр жасын хэзээ, хэрхэн байгуулсан нь тодорхойгүй боловч нутгийн хүмүүсийн яриагаар, уг хошууны Гирди хэмээх нэгэн баян тайж анх байгуулсан хэмээн ярилцдаг. Тогтохтөрийн ач хүү үнэн сүжигт ван Доржпаламын үеийн хошууны данс бүртгэлд үзвэл “урьд тушаалын харьяат засаг ван нараас тус хошуу ядуурав хэмээн тайж Гирдээс 4404 адуу гаргуулан авч зарж байв” зэргээр бичсэн байдаг. Тайж Гирди тэрхүү тэгш тоогоор гаргасан адуугаа дөрөв хувааж, дөрвөн жас болгон Дашгүндүй-Дашцэрэн, Дашгалсан, Дашравдан, Дашренчин хэмээн билэгшээн нэрлэсэн байна. Хошууны албан бичигт тэдгээр жасыг их төлөв “Дөрвөн Даш” хэмээн товчлон нэрлэсэн байна. Холбогдох эх сурвалж То ван судлалын лавлах бичиг, Б. Палам
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Сангийн далай нуурын ард Зүүн урдаа Вангийн Цагаан уул хэмээх тахилгатай уул оршино.
GPS хаяг :
North 46° 57’ East 116° 49’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У18 Side2: Ө14 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Овгор шороон суурь үлдсэн дэрсэн дотор байрласан байгаа учраас хэмжээ тодорхой биш байсан.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ДОХГ 046
судалгааны баг :
Team: Ж