Саруул гүний хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Саруул гүний хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
542

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Саруул гүнгийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Хөлөн буйр сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Саруул гүний хүрээ

Товч түүх :


Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Саруул гүний хийд Хуучин Сэцэнхан аймгийн Саруул гүний хошуу одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт, Хөлөнбуйр сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т тал хээрийн бүсэд, Норзонгомбо уулын энгэрт уг хийд оршиж байжээ. Туурийн урд талд Хэрлэн гол, баруун талд Өлзийт, Баян-Уул, зүүн талд Суудлын Ухаа, Хэрлэн Бар хот тус тус оршдог. Аман эх сурвалжид: Ачит ноён хоёр хүүтэй байсан бөгөөд том хүүдээ баруун талаасаа хэсэг айл тасдаж өгөхөд Саруул ноёны захиргаан дахь Саруул гүний хошуу бий болжээ. Энэ үеэс буюу 1600-аад оны үед хошуу хийд, мөргөлийн газартай болсон ажээ. Саруул гүний хийд нь Манба, Ламрим гэсэн хоёр дацантай, 3 дугантай, эхэндээ 400-500, сүүл үедээ 300-аад лам хурдаг, Жамсран сахиустай, Майдар эргэдэг. Цамын цөөхөн дүр гардаг, Хайлан хурдаг хийд байжээ. Цогчэн лам нь Дамбий гавж, унзадууд нь Жамбал,Цагаанхайдав, Данзанпэрэнлэй, гэсгүй нь Чойнзон хэмээх хүн байжээ. 1937 онд хийдийн том лам нар баригдаж, хийд тарсан. Холбогдох эх сурвалж -Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан хот 2001 -Гомбын Содовын ярилцлага (1921 онд төрсөн Дорнод аймгийн Булган сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Норзонгомбо толгойн энгэрт урдуур нь Хэрлэн гол,баруун талдаа тахидгатай Өлзийт Баян уул, зүүн талдаа Суудлын ухаа Хэрлэн бар хот бий. Норзонгомбо толгой дээр лам нарын тахидаг овоо бий.Хөлөн буйр сумын төвөөс зүүн зүгт 20 км-т байна.

GPS хаяг :
North 48° 02’  East 113°  10’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 11 Side2: 12 Side3: 13 Side4: 8:4 Side5: 21 Side6: 21

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дугуйрсан хэлбэртэй 25 орчим дөрвөлжин 2:3 метр,4:6 метр хэмжээтэй дөрвөлжин туурь үлдсэн. Голд нь 11:12 метр, 13:8 метр, 4:21 метр хэмжээтэй том дугануудын чулуун суурь үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
1600 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
500 лам

Хүснэгтийн дугаар :
ДОХБ 001

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Архивын зургууд :