Сагларын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Сагларын хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
657

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Сагларын хурал /Саглагарын хурал/

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Дорноговь

Сум :
Хатанбулаг сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Мэргэн вангийн хошуу

Байршлын тайлбар :
Газарзүйн тогтоц: Өмнө талаараа гол саарьтай, яг туурь байгаа газар бут харгана ургасан ,элс шуурч хунгарласан говь газар. Хурлын туурь баруун хойноосоо зүүн урагш тогтсон 10 км үргэжилсэн хацавчийн саарийн адагт саарийнхаа ард талд байгуулагдсан байна. Туурийн зүүн талд 1 хошуу бий. Өлзийт хошуу нэртэй. Саарийн өмнүүр үргэлжлэх толгод уулыг элст уул гэдэг. Асарын уулбн үргэлжлэл гэнэ. Туурийн баруун урд чигт саарийн урд талд нэг бууц байна. Есбүү тээг нэртэй. Бууцнаас зүүнхэн талд саарийнхаа өмнө талд 1 эргүүлдэг худаг байна. Сагларын худаг гэдэг. Саарийнхаа өмнүүр ганц нэг хайлаас, тоорой ургасан. Дэрсэн усны хурлаас байруун хойд чигт ... км-т буй. Сумын төвөөс баруун хойд зүгт ... км-т байрлана.

GPS хаяг :
North 43° 09’  East 108°  12’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 200 Side2: 200 Side3: 200 Side4: 200 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
13,14 орчим тооны түүхий болсон тоосгоор барьсан сүм дуган, жас, гал тогоо, лам нарын сууц байж болохоор барилгын туурь байна. Үүнд 3-4 дуган сүм байсан гэмээр байшингийн түүхий тоосгоор барьсан ором, 3-4 жас гал тогоо байсан болов уу гэмээр буурь, 5-6 айлын сууц байсан гэмээр буурь байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
ДГХБ 059

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors